ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгоно
ШӨХТГ-аас Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж дүгнэлт гаргалаа.
Хяналт шалгалтаар АМГ-ын үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрсэн.
Тухайлбал АМГ нь Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй эрхлэгчид өргөдөл гаргах эрхийг олгохдоо VPN төхөөрөмжийг 280,000.00 төгрөгөөр худалдан авсан байх, уг төхөөрөмжийг ашиглан дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийг 500,000.00 /7 хоног/, 2,000,000.00 /1 сар/ төгрөгөөр худалдан авсан байх шаардлагыг тавьдаг байна.
Гэтэл ашигт малтмалын газарт уг төлбөрүүдийг хураан авах эрхийг олгосон хүчин төгөлдөр шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байгаагүй.
Мөн түүнчлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн дагуу олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар журамласан байх бөгөөд уг хуулиар өргөдөл гаргах эрхийг цахимаар тараах, өргөдлийг цахим дугаарын дагуу хүлээн авч шийдвэрлэх зохицуулалтгүй байхад АМГ-ын зүгээс уг үйл ажиллагааг эрх зүйн үндэслэлгүйгээр, зөвхөн даргын тушаал гарган, аж ахуй эрхлэгчдийн хуулиар олгогдсон өргөдөл гаргах эрхийг хязгаарласан буюу хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан байна.
Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох талаар арга хэмжээг авахаар ажиллаж байна.
ШӨХТГ-аас Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж дүгнэлт гаргалаа.Хяналт шалгалтаар АМГ-ын үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрсэн.

0 Сэтгэгдэл