ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
НИТХ-ын тэргүүлэгчдийн хэрэглэгчдийн сонголтыг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгоно
Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 92 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамын дагуу иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан байдаг.
Энэ үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхэд ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг хийлээ.
НИТХ-ын тэргүүлэгчдийн батлан гаргасан журмын заалт нь иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглал хийх аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон.
Учир нь кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй эрхлэгчдээс дээрх журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвхөн 5 компанийг сонгож тэдэнд давуу эрх олгосон нь тухайн салбарт өрсөлдөөнийг хязгаарласан арга хэмжээ болсон.
Мөн түүнчлэн НИТХ-ын тэргүүлэгчдийн дээрх шийдвэр нь газар өмчлөх эрх авсан иргэний өөрт нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглалыг зөвхөн нэг компаниар хийлгэхийг тулгасан буюу бусад компаниудаас сонгож үйлчлүүлэх эрхийг нь хязгаарласан байна.
Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар арга хэмжээг авахаар ажиллаж байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 92 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамын дагуу иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан байдаг.Энэ үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхэд ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг хийлээ.

0 Сэтгэгдэл