ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Бөө нар газар нутгаа хамгаалж Яармагийн дэнжид бөөлнө гэнэ

“Мөнх тэнгэрийн зараалаар Ноён уулын онгодыг сэргээх монгол зан үйлийн ёслол”-ыг хоёрхон өдрийн өмнө Чингисийн талбайд үйлдсэн бөөгийн “Тэнгэрийн чуулган” клуб өнөөдөр сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийлээ.
Хот, хөдөө орон нутгийн бүх бөө, удган нэгдэж, “Ноён уулаа аварцгаая" гэсэн уриалга дэвшүүлээд байгаагаа илэрхийлээд “Тэнгэрийн чуулган” клуб ирэх ням гаригт буюу хоёрдугаар сарын 15-нд Яармагийн дэнжид бөө нар чуулж, онгод тэнгэрээ дуудан буулгах юм.
Тэд ганцхан Ноён уул гэлтгүй Монгол орны байгалийг онгон дагшинаар нь авч үлдэх, зан заншлаа сэргээх талаар цаашид олон үйл хийж арга хэмжээ зохиохоо мэдэгдсэн юм. Мөн тэд эх орон газар шороогоо хамгаалан бөөгийн “Тэнгэрийн чуулган” бүлгэмд нэгдэхийг хүссэн хүмүүстэй холбоо тогтооход бэлэн байна гэдгээ энэ үеэр хэллээ.

0 Сэтгэгдэл