ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гаалийн байцаагчид 2 жилийн хорих ял оноов
Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж нарт холбогдох хэргийг энэ сарын 6-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар шийдвэрлэв.
Иргэн Д.Энхтулга нь Хонгконг-Улаанбаатарын чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж Буянт-Ухаа боомтоор их хэмжээний гар утас оруулж ирэх үед нь гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлүүлэхгүйгээр урьдчилан амалж, иргэн Д.Энхтулга, Ю.Эрдэнэчимэг, Б.Очирхүү нараас 800 мянган төгрөгийг хээл хахуульд авч, татварт төлөх 20.507.658.94 төгрөгийг төлүүлэлгүй улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаас Буянт-Ухаа дахь гаалийн газрын улсын ахлах байцаагч П.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих, иргэн Д.Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял тус тус оноов. Иргэн Б.Очирхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, иргэн Ю.Эрдэнэчимэгийг цагаатгаж, П.Нямдоржийн хээл хахуульд авсан 800 мянган төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж нарт холбогдох хэргийг энэ сарын 6-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар шийдвэрлэв. Иргэн Д.Энхтулга нь Хонгконг-Улаанбаатарын чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж Буянт-Ухаа боомтоор их хэмжээний гар утас оруулж ирэх үед нь гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлүүлэхгүйгээр урьдчилан амалж, иргэн Д.Энхтулга, Ю.Эрдэнэчимэг, Б.Очирхүү нараас 800 мянган төгрөгийг хээл хахуульд авч, татварт төлөх 20.507.658.94 төгрөгийг төлүүлэлгүй улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.

0 Сэтгэгдэл