ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Орц, гарц хааж байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулгана
Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгалаа.

Мөн уг ажлыг зохион байгуулахтай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газар нь зохих зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтэрсэн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгах, дүүргийнхээ нутаг дэвсгэрт цаашид зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, ТҮЦ, граж зэргийг байрлуулахгүй, барилга байгууламж бариулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын үр дүнг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд 2015 оны 9 дүгээр сард багтаан танилцуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, нийслэлийн Өмчийн харилцааны газарт, олон нийтэд хэвлэл мэдээллээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст тус тус даалгалаа.

0 Сэтгэгдэл