Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
1072 ширхэг хувьцаатай иргэдийн эрх ашиг хаана явна аа?
Тавантолгойн асуудалтай байнга нэр нь холбогдож яригддаг Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн, Сү.Батболдтой 2014 оны 12 сарын 18-нд өгсөн нэгэн ярилцлагадаа: - Тавантолгойн ордоос иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа баталгаатай, үнэ цэнтэй, ард түмэнд өгөөжөө өгдөг байх ёстой. Энэ хувьцаа иргэдийн гар дээр цаас биш, ногдол ашиг болж хэзээ очих, цаашдаа тасралтгүй очиж байх эсэхийг тендерийн гол шалгуурын хэмжээнд авч үзэх ёстой. Ингэж байж Таванолгойн орд ард түмнийх хэвээр үлдэнэ. Түүнээс бус, цаасан дээр хүн бүр 1072 хувьцаатай гэсэн бүртгэлээс цаашгүй бол Тавантолгойг ард түмнийх гэж хуульчлаад ч нэмэргүй хэмээн мэдэгджээ. УИХ дахь нам дамнасан "нүүрсчин" бүлгийн гол зохион байгуулагч гэх хүн ингэж хэлэхийг бодоход тэдэнд дотроо 1072 хувьцааны талаар ярьсан, тохиролцсон зүйл байгаа ч юм шиг.
Гэтэл яг гол ажлыг хариуцаж, гэрээ хийх гээд яваа хүмүүс нь 1072 хувьцааны талаар огт ярихаа больж, УИХ руу чихэх болсон тул Тавантолгойгоос монгол хүмүүс ашиг хүртэх магадлалд иргэдийн итгэл ихээхэн алдагдаад байна. Сануулахад 2012 оны сонгуулийн өмнөхөн Сү.Батболдын Засгийн газар шийдвэр гаргаж монголын иргэн бүрт ТТ-н ордоос 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхээр болсон билээ. Нийт иргэдээс 1 сая 120 мянга 285 хүн хувьцаагаа биш 1 сая төгрөг авах хүсэлт гаргасан нь тухай үеийн хувьцаа авах эрхтэй иргэдийн мэдэлд очих нийт хувьцааны 7,6 хувь нь болж байжээ. Гэтэл тэд 1 сая төгрөгөө авсан ч юмгүй өдий хүрсэн тул одоо Засгийн газар ахин шийдвэр гаргаж, эдгээр хасалт хийгдсэн хувьцааг хэрхэхээ шийдвэрлэх ёстой. Буцааж бичилт хийх үү? өөр санал байгаа юу гэдгээ олонд ил тод зарлахгүй бол бухимдал хуримтлагдсаар байгаа билээ.
Яг одоогийн байдлаар Тавантолгойн ордын иргэдэд өгсөн хувьцааг нийтдээ 971 мянга 217 хүн эзэмшиж, өөрсдийнх хувьцаа хэрхэхийг Засгийн газраас харсаар, хүлээсээр сууна.
М.Энхсайханы удирдаж байгаа гэрээ байгуулах ажлын хэсгийнхний байдлаар бол иргэд юу ч олж долоохгүй байх нөхцөл бүрэн бүрдээд байна. Учир нь гэрээ байгуулах консорциумыг тодруулсан явц анхнаасаа бүтэлгүйтэж, хууль зөрчсөн хэд хэдэн ноцтой үйлдлүүдийг гаргасан нь тогтоогдоод байгаа ажээ.
Дээр нь хэвлэлээр нэгэнтээ ил болсон дотоодын хөрөнгө оруулагчийг оролцуулах, гуравдах хөршийн оролцоог аль болох их байлгах зэрэг заалтуудыг зөрчсөн юм. Хамгийн ноцтой нь ММС гэх компани нь Кайман арлууд хэмээх оффшор бүст бүртгэлтэй агаад Хонконгийн биржийн гаргаж өгсөн мэдээллээр өөрийн хөрөнгөнөөсөө 2 дахин их өртэй, 1 тэрбум 21 сая долларын өрийг дааж ядан байгаа компани ажээ. Харин муулаад байгаа Эрдэнэс ТТ компани нь санхүүгийн үзүүлэлт сайтай байгаа бөгөөд 133 сая долларын зээлтэй, үүнийгээ ирэх хаврын төгсгөлөөр төлж дуусах боломжтой байгаа талаар гүйцэтгэх захирал нь мэдээлж байна.
Эндээс харахад УИХ дахь нам дамнасан бүлэг зориудаар Эрдэнэс ТТ компанийг алдагдалтай, муу муухай компани гэж харагдуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийж иржээ. Тэд ММС, Энержи ресурс хэмээх дампуурч байгаа компанийг аврах гэхдээ элдвийн арга сэдэн, монголын ард түмэнд үлдсэн хамгийн том баялаг болох Тавантолгойн ордыг тэднээр дамжуулан харийнханд худалдах бэлтгэлээ базааж байна. Тендер шалгаруулсны дараа өгч байсан амлалтуудаасаа консорцуим бүх талаар ухарсан бөгөөд монголчууд урьдчилгаа төлбөр 500 сая доллар авах нь битгий хэл роялти татвараа ч бүрэн авч чадахгүй тийм нөхцлийг М.Энхсайханд тулгаж, цаадах нь хэнийг төлөөлж байгаагаа мартан үгээр нь намирч байгааг 1072 хувьцаа эзэмшиж байгаа монголын иргэн бүр гайхан харж байна.
Тавантолгойн асуудалтай байнга нэр нь холбогдож яригддаг Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн, Сү.Батболдтой 2014 оны 12 сарын 18-нд өгсөн нэгэн ярилцлагадаа: - Тавантолгойн ордоос иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа баталгаатай, үнэ цэнтэй, ард түмэнд өгөөжөө өгдөг байх ёстой. Энэ хувьцаа иргэдийн гар дээр цаас биш, ногдол ашиг болж хэзээ очих, цаашдаа тасралтгүй очиж байх эсэхийг тендерийн гол шалгуурын хэмжээнд авч үзэх ёстой. Ингэж байж Таванолгойн орд ард түмнийх хэвээр үлдэнэ. Түүнээс бус, цаасан дээр хүн бүр 1072 хувьцаатай гэсэн бүртгэлээс цаашгүй бол Тавантолгойг ард түмнийх гэж хуульчлаад ч нэмэргүй хэмээн мэдэгджээ. УИХ дахь нам дамнасан "нүүрсчин" бүлгийн гол зохион байгуулагч гэх хүн ингэж хэлэхийг бодоход тэдэнд дотроо 1072 хувьцааны талаар ярьсан, тохиролцсон зүйл байгаа ч юм шиг.Гэтэл яг гол ажлыг хариуцаж, гэрээ хийх гээд яваа хүмүүс нь 1072 хувьцааны талаар огт ярихаа больж, УИХ руу чихэх болсон тул Тавантолгойгоос монгол хүмүүс ашиг хүртэх магадлалд иргэдийн итгэл ихээхэн алдагдаад байна. Сануулахад 2012 оны сонгуулийн өмнөхөн Сү.Батболдын Засгийн газар шийдвэр гаргаж монголын иргэн бүрт ТТ-н ордоос 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхээр болсон билээ. Нийт иргэдээс 1 сая 120 мянга 285 хүн хувьцаагаа биш 1 сая төгрөг авах хүсэлт гаргасан нь тухай үеийн хувьцаа авах эрхтэй иргэдийн мэдэлд очих нийт хувьцааны 7,6 хувь нь болж байжээ. Гэтэл тэд 1 сая төгрөгөө авсан ч юмгүй өдий хүрсэн тул одоо Засгийн газар ахин шийдвэр гаргаж, эдгээр хасалт хийгдсэн хувьцааг хэрхэхээ шийдвэрлэх ёстой. Буцааж бичилт хийх үү? өөр санал байгаа юу гэдгээ олонд ил тод зарлахгүй бол бухимдал хуримтлагдсаар байгаа билээ.

0 Сэтгэгдэл