Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сонгуульд нэр дэвшигч 600 дөхөж магадгүй
Нэр дэвшигчид УИХ-ын 26 тойрогт 48 мандатын төлөө өрсөлдөж гарч ирэх ёстой. Үлдсэн 28 нь намын жагсаалтаас орж ирнэ. Ингэж дараагийн буюу зургаа дахь парламентын ирц бүрдэнэ. Эл 76 суудлын төлөөх өрсөлдөөн дөнгөж л эхэлж байна. Гэхдээ аль эрт эхэлсэн байсан л даа. Хууль ёсоор бол одооноос сонгуулийн өрсөлдөөн эхэллээ гэж үзэх ёстой юм билээ.
Сонгууль холимог тогтолцоогоор явах учраас аз таарч гараад ирэх боломж зарим жижиг намд харагдаад байгаа бололтой, бас найдаж буй. Тиймээс л бараг ганцхан намын даргаа жагсаалтын эхэнд бичээд ч хамаагүй сонгуульд орох нь жижиг намуудад чухал байгаа аж.
Сонгогчдоос таван хувийн санал авч чадах л юм бол жагсаалтын эхнээс парламентад орлоо гэсэн үг. Ийм болохоор тэд тойрогт нэр дэвшүүлэхээс илүүтэй жагсаалт гаргаж, намаа рекламдах ажилд идэвхтэй зүтгэж эхэллээ. Жижиг намуудад боломж олгосонгүй, өрөөсгөл хууль баталлаа гэж гомдол мэдүүлж байсан ч сонгуульд өрсөлдөнө хэмээн 11 нам бүртгүүлсэн. Хоёр хоёроороо намууд нийлээд эвсэл нэрийн дор ч оролцоно. Ингэхээр хоёр эвслийг задлаад үзэхээр нийтдээ 15 нам өрсөлдөж байгаа хэрэг.
Өнгөрсөн сонгуулиар 10 нам, нэг эвсэл хүч үзэж байж. Ардчилсан нам, Иргэний зориг нам, Монгол ардын хувьсгалт нам, Үндэсний шинэ нам, Эх орон нам, Бүгд найрамдах нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МОНАРХН гэсэн нам гишүүдээ нэр дэвшүүлж байсан юм. Харин ганц эвсэлд нь Монголын ногоон нам, Монголын социал демократ нам, Иргэний хөдөлгөөний нам нэгдэж оролцож байв. 2008 оны сонгуулиар намууд 26 тойрогт тус бүр 76 нэр дэвшигч өрсөлдүүлсэн. Зарим жижиг нам цөөн хэдэн тойрогт нэр дэвшүүлсэн. Ингээд 2008 оны УИХ-ын сонгуульд 10 нам, нэг эвслээс нийтдээ 356 хүн нэр дэвшин өрсөлдөж байжээ. Сонгуулийн ерөнхий хороонд 39 нэр дэвшигч өрсөлдөхөөс татгалзсан байна. Үүнийг нь нийлүүлээд тооцвол 395 хүн УИХ-ын 76 суудлын төлөө өрсөлдөхөөр болж байсан гэсэн үг юм. Хамгийн олон нэр дэвшигч Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаарт тойрогт өрсөлдөж билээ. Намууд болон бие даагчид нь энэ тойрогт илүү их анхаарал хандуулсан бололтой. Уг тойргийн дөрвөн мандатын төлөө 34 улстөрч “уралдаж” билээ.
Харин энэ жилийн сонгуульд өрсөлдөхөөр 11 нам, хоёр эвсэл СЕХ-нд бүртгүүлээд гишүүдээ нэр дэвшүүлж эхэллээ. Ардчилсан нам, Монгол ардын нам, Монголын ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Бүгд найрамдах нам-Хамуг Монголын хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвсэл, Монгол ардын хувьсгалт нам-Монголын үндэсний ардчилсан намын “Шударга ёс” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам батламжаа гардсан. Бүх намын хувьд намын жагсаалт гээчийг гаргаж. Намын дарга нараараа толгойлуулсан жагсаалтад 28 нэр дэвшигч бичигдэж байгаа. Сонгогчдоос таван хувийн санал авчих л юм бол хамгийн эхний дугаарт бичигдсэн нэр дэвшигч, арван хувь бол хоёр дугаарх гээд л эхнээсээ гишүүн болох болзолоо хангаж эхлэх учиртай. Мэдээж, номер нэгт буй намын дарга нар УИХ-д гишүүн болж орохын тулд таван хувийн санал авах хариуцлага ногдож буй хэрэг. Тэгэхээр улс нэг тойрог болж 28 нэр дэвшигчээ өрсөлдөж буй бүх нам, эвсэл гаргасан байж таарна. Тэд ч өрсөлдөх нь тодорхой. Гол нь намаа сайн рекламдах л үлдэж байна. Ингэхээр 13 ширхэг жагсаалтын 28 нь нийтдээ 364 хүн нэр дэвших нь гэсэн үг. Намын жагсаалтад багтаж буй 28-уудыг СЕХ-нд маргааш болтол бүртгэж авна. Түүнээс хойш нэр дэвших эрхтэй юу, үгүй юү гэдгийг нягталж шалгах юм билээ. Тэгвэл 26 тойрогт мандатын төлөө нам тус бүр 48 нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээ зарлаад эхэлсэн. СЕХ-нд ч бүртгүүлэхээр хандсан. Өөрсдийнх нь мэдээлж буйгаар 11 намаас ямартай ч зургаа нь 48 мандатдаа бүгдэд нь нэр дэвшүүлнэ гэв. Тэгэхээр АН, МАН, ИЗНН, МАХН-МҮАН-ын эвсэл, ХМХН-БНН-ын эвсэл, ИХН-ын нийт 288 нэр дэвшигч зөвхөн тойрогт өрсөлдөх нь ойлгомжтой боллоо. Гэхдээ СЕХ-ноос нягталж шалгах үед зарим нэр дэвшигч асуудал үүсгэчихгүй бол шүү дээ. Бусад таван намын хувьд бүх тойрогт биш юм аа гэхэд нэлээдэд нэр дэвшүүлэх нь мэдээж. Ингээд нийлүүлээд тооцохоор баримжаагаар тойрог, жагсаалт тус бүртээ 300 гаруй нэр дэвшигчтэй байхаар болж байх шиг.
Үндсэндээ 2012 оны УИХ-ын сонгуульд 11 нам, хоёр эвслээс нийтдээ 600 орчим хүн нэр дэвших нь бололтой. Ингээд болоогүй ээ, үүн дээр бие даагчид нэмэгдэнэ гэж буй. Хөдөөгийн зарим тойрог, нийслэлд бие даагчид нэлээд байж мэдэхээр байна. 600 гаруй гэдэг энэ тоо бол баримжаалсан нь. Яагаад гэвэл, СЕХ-ноос нэр дэвшигчдийн нарийвчилсан тоог гаргаагүй байгаа. Үүний талаас илүүтэй нь буюу 300 гаруй нь зөвхөн 26 тойрогт өрсөлдөж эхлэх нь ээ.

0 Сэтгэгдэл