Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
МАН инфляц цалин хоёрыг уралдуулна
Өнгөрсөн дөрвөн жилд парламент, Засгийн газар нь ч мөрийн хөтөлбөртөө дарлуулсаар үдлээ. Биелэгдэшгүй амлалт өгчихөөд, түүнийгээ давж гарахын тулд хэчнээн ч өр тавьж, мөн ч их хор найруулав. Энэ бүхэн нь засаг барьж буй намуудад сургамж болсон баймаар. Гэвч МАН-ынхан хашраагүй бололтой. Биелэгдэшгүй амлалтууд 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт нь ч бас туссан байх юм.
Бас л халамжаас ангижирсангүй
21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох амлалт мөрийн хөтөлбөрт нь багтсан байх юм. Ингэхдээ хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон амьжиргааны баталгаажих төвшнээс доогуур орлоготой иргэдэд 21 мянган төгрөг олгох гэнэ. Амлалтын энэ цувааг инфляц, цалингийн нэмэгдлийн уралдаанаар буухиална. Жишээлбэл, төрийн албан хаагчийн цалинг инфляцын өсөлтийг бүрэн нөхөх хэмжээнд жил бүр нэмэгдүүлнэ, тэтгэвэр, тэтгэмжийг мөн энэ хэмжээгээр өсгөх тухай мөрийн хөтөлбөртөө дурджээ. Тэгэхээр цалин нэмэхийн хэрээр инфляц өсдөг бол одоо инфляц өсөхтэй зэрэгцэн цалинг нэмдэг болох гэнэ. Эх үүсвэрийг нь уул уурхайн орлогоос бүрдүүлнэ хэмээн заажээ. Энэ парламентын, Засгийн газрыг дөрвөн жилийн турш тарчилгасан алдаа энэ удаад ч бас засрахгүйн нотолгоо энэ. Тэгээд ч төрийн албан хаагчдыг ингэж дэмжих юм бол хувийн хэвшлийнхэн яах вэ. Энэ бол ямар ч тооцоогүй амлалт гэдэг нь тодорхой юм.
Цааш үргэлжлүүлбэл, орлого багатай өрхөд ам бүлийн тоог үндэслэн мөнгөн тэтгэмж олгож, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамруулах аж. Ядуу байж болно, ердөө олон хүүхэд төрүүл гэсэн бодлого биш гэж үү. Олон хүүхэдтэй л болчихвол төрөөр тэжээлгээд суучихаж болох нь.
МАН-ын мөрийн хөтөлбөрийн төслийг цааш үргэлжлүүлбэл, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно, хүүхэд асаргааны тэтгэмжийг амьжиргааны баталгаажих төвшинд хүргэнэ, гурав ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн урамшуулал сар бүр олгоно. Ингэхдээ бага хүүхдийг нэг нас хүртэл олгох гэнэ. Олон хүүхэд төрүүлэх тусам иргэн таныг төр чинь хайрлаж, энхрийлэх нь. Учир нь, гурван хүүхэд төрүүлэхэд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих бол дахин нэг хүүхэд төрүүлсний дараа төр орон сууцанд чинь анхаарахаа амлажээ.
Үр хүүхдээ ганцаараа өсгөж буй эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний нэмэгдэл урамшуулал олгоно гэжээ. Ингээд зогсохгүй таныг татвараас хөнгөлөх гэнэ. Ингээд харвал та ядуу амьдрахаас айх хэрэггүй, төр таныг хангалттай дэмжинэ гэсэн л үг бололтой.
Ажилтай, тэгсэн хэрнээ цалингаа цагаар тооцуулна
МАН ирэх дөрвөн жилд 300 мянган ажлын байр бий болгоно, мөн 10 мянгаас доошгүй айл өрхийг малжуулж, 40 мянгаас доошгүй өрхийг хувийн туслах аж ахуйтай болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэжээ. Гэхдээ энд жил бүр гэдэг үг алга. Тэгэхээр дөрвөн жилийн туршид 300 мянган ажлын байр гэдэг хэр хангалттай тоо юм бол доо.
Бид ирэх дөрвөн жилд цалинг өдрөөр биш цагаар тооцуулж авдаг болох нь. Үүнийг МАН мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх “Төгрөг хорь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ. Иргэн та ч, би ч тэгвэл ирэх дөрвөн жилд цалинг сараар биш, бүр өдрөөр ч биш цагаар тооцуулан авдаг болох юм байна.
Цөөн ч болов ажлын байр нэмэгдүүлэхээр хичээж буйд нь баярлахаас яах вэ. Гэхдээ л өнгөрсөн дөрвөн жилд ажлын байр нэмэгдүүллээ л гээд байсан. Харамсалтай нь, ядуурал буураагүй. Ажлын байр цаасан дээр л хангалттай хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг судлаачид хэлж буй.
ДНБ-ийг 12 мянган ам.долларт хүргэнэ
Монголбанкнаас ойр ойрхон л бодлогын хүүгээ нэмсээр байна. Гэтэл МАН-ын мөрийн хөтөлбөрт үүнийг үл тоомсорлосон өнгө аяс харагдана. Тэд улсын төсвөөс олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг жил бүр 150-иас доошгүй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, эргэлтийн санг нэг их наяд төгрөгт хүргэнэ. Мөн банкны зээлийн жилийн хүүг нэг оронтой тоонд багтаана гэжээ. Гэвч өнөөдөр банкны зээлийн хүү сардаа 2.2 хувьтай байна. Энэ амлалт хэр тооцоотой юм бол хэмээн эргэлзэхэд хүргэв. 2016 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 12 мянган ам.долларт хүргэнэ гэжээ. Дөнгөж өчигдөрхөн 3000 ам.долларт хүрлээ гэж албаныхан мэдээлж байсан. Тэгэхээр үсэрч цойлон байж дөрвөн жилийн 12 мянган ам.долларт хүрэх боломжийг МАН-ынхан олж харсан бололтой.
Ц.Нямдорж дахин алдаа гаргавал МАН яах бол
Төрийн байгууллага, албан хаагчийн хууль зөрчсөн ёсзүйгүй үйлдэл бүрт хариуцлага тооцдог болно, албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтанд улс төрийн хариуцлага тооцохоор төлөвлөжээ. Саяхны жишээ татахад л, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ажилдаа өчнөөн алдаа гаргачихаад байхад МАН хамгаалаад үлдсэн болохоор энэ амлалт хэр бодитой бол хэмээн эргэлзээ төрүүлж л байна. Бас нэг лоозон ч юм бил үү. Хариуцлага тооцно гэдгийг дөрөв байтугай л жил ярьж ирсэн болохоор итгэхэд хэцүүхэн зүйл байх юм.
Зам түгжрэхгүй, бүгд орон сууцанд орно
Мөрийн хөтөлбөрийн оргил хэсэг рүү шилжье. МАН ирэх дөрвөн жилд 100-хан мянга биш “200 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ хүүг зургаан хувьд барих гэнэ. Хатуу хучилттай замыг 50 хувь нэмэгдүүлж, дөрвөөс доошгүй уулзварт давхар зам, төмөр замын дээгүүр таван цэгт гүүрэн зам барина гэжээ.
Харамсалтай нь, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр өнөөдөр ямар төвшинд хэрэгжиж буйг хүмүүс бодож буй биз. Баригдаж буй барилга хэд билээ, үнэ ханш нь хэдэн төгрөгт хүрээд байгаа билээ. Энэ дөрвөн жилд 4000 айлын орон сууц хөтөлбөр нь арай гэж хэрэгжсэнийг мартаж болохгүй ээ бид. Үлдсэн айлууд нь хэдэн цүнх бичиг баримт цуглуулчихаад, дугаараа хүлээсээр суух зуур МАН 200 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд мөрийн хөтөлбөртөө заачихаж. Үүгээр ч зогсохгүй өдөр бүр замын түгжрэлд бухимддаг та дөрвөн жилийн дараа тавхан замаар салхи татуулан давхих нь. Битгий мартаарай.
Шатахуунаа дотооддоо үйлдвэрлэнэ
МАН-ын төсөөллөөр Зүүн болон Говийн бүсийг төмөр замаар холбож, далайд гарцтай болох юм байх. Ингээд 7.5 сая баррель газрын тос олборлож, эх орондоо шатахуунаа үйлдвэрлэнэ гээд л амлалт үргэлжилнэ. Төмрийн хүдэр болон түүхий нүүрсийг дотооддоо үйлдвэрлэж, үндэсний компаниудад эрхийг нь олгоно. Оюу толгойн ордыг түшиглэн 40 сая тонн хүдэр олборлон баяжуулж, үүнийгээ эх орондоо боловсруулах гэнэ. Үүгээр ч зогсохгүй Дархан, Сэлэнгэ, Чойрт металл боловсруулах үйлдвэр барина гэжээ. Энэ бүхнээс харахад ирэх дөрвөн жилд үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж монголчууд бид хангалуун сайхан амьдрах нь. Өнөөдрийнх шиг 300 ам.долларын үнэтэй нүүрсийг 70 ам.доллараар гаргадагаа больж, эх орондоо боловсруулаад хэрэглэдэг болох юм байх аа. Биелдэг бол сайхан л мөрөөдөл байна.

0 Сэтгэгдэл