ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол, хятад хэлний орчуулагчид чуулав
“Монгол хятад хэлний орчуулгын анхдугаар чуулга уулзалт” Кемпински зочид буудалд болж, “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо” нээлтээ хийлээ.

Тус чуулга уулзалтыг “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо” ТББ санаачлан “Монгол Өвөрмонголын эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбоо” ТББ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм.
Чуулга уулзалтад оролцогчид өнөөдөр оршин байгаа орчуулгын асуудлыг яаж залруулах, ташаа орчуулгыг хэрхэн багасгах, орчуулгын хоёр талын нэр томъёог яаж нэгтгэх зэрэг асуудлаар санал солилцов.
“Монгол хятад хэлний орчуулагчдын холбоо” ТББ-ын тэргүүн Л.Баатар хэлэхдээ, “Монгол хятад хоёр улсын дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээд хөгжиж байна. Үүнд орчуулагчид гүүр болж үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Гэвч нэр томъёоны нэгдсэн журамгүй, буруу ташаа орчуулж ажилд саад болж байгаа учраас энэ холбоог байгуулж анх удаа чуулга уулзалт зохион байгуулж байна. Өвөрмонголд орчуулагчид их байдаг ч крилл монголоор ажилладаг орчуулагчид цөөн. Өвөрмонгол, халх монгол хэллэг ялгаатай байдаг. Хятадыг дэлхий даяар судалж байна. Монголчууд ч гэсэн эртнээс судалж ирсэн. Энэ чуулга уулзалтаар орчин үед шинэ байдлаар хэрхэн судлах талаар орчуулагчид санал бодлоо хуваалцаж байна” гэв.
Энэ үеэр орчуулгын ном бүтээлийн үзэсгэлэн худалдааг дэлгэлээ.

0 Сэтгэгдэл