ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Мөс цөмөрч 21 хүнтэй автобус голд гацжээ
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дуганатын хясаа” гэдэг газар Идэр голын мөсөн дээгүүр зорчиж явсан 31-66 УБУ улсын дугаартай 21 хүнтэй зорчигч тээврийн автобус мөс цөмөрсний улмаас голын усанд суусан байна.
Энэ тухай дуудлагаар өнөөдөр тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч ажиллаж, дээрх автобусыг голын уснаас татаж гаргажээ. Манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байна. Иймд иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр зорчихгүй байж, мөс цөмрөх аюулаас сэрэмжлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг биелүүлэх, аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг ханган аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дуганатын хясаа” гэдэг газар Идэр голын мөсөн дээгүүр зорчиж явсан 31-66 УБУ улсын дугаартай 21 хүнтэй зорчигч тээврийн автобус мөс цөмөрсний улмаас голын усанд суусан байна.Энэ тухай дуудлагаар өнөөдөр тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч ажиллаж, дээрх автобусыг голын уснаас татаж гаргажээ. Манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байна. Иймд иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр зорчихгүй байж, мөс цөмрөх аюулаас сэрэмжлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг биелүүлэх, аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг ханган аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
0 Сэтгэгдэл
























