Н.УЧРАЛ: ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ, ОРОН СУУЦЖУУЛАХ ЗЭРЭГ ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА
НАМ, ЭВСЭЛД 2027 ОНД ОЛГОХ ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
ТБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улирлын томуугийн вакцины хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Л.Энх-Амгалан: Улсын төсвийг өргөн барьсан төсөлд "Нэр бүхий хувийн сургуулийг санхүүжүүлж буй төсөл нэг ширхэг ч байхгүй"
Завхан аймагт "Жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Москва-Бээжингийн хурдны төмөр зам Монголоор дайрах уу

Москва-Бээжингийн хооронд тавих хурдан галт тэрэгний төмөр зам Монголоор дайрч болох юм гэж оросын төмөр замын РЖД нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Александр Мишарин оросын Красноярскт болсон Эдийн засгийн форум дээр мэдэгдсэн байна.
Энэ нь ОХУ-ын Засгийн газраас төмөр замын талаар хэрэгжүүлэх хэдэн том төслийн нэг Москва-Казань төслийн нэг хэсэг болж “Торгоны зам” нэртэй байх талаар Хятадад бүр 2013 онд зарласан юм байна.
Хятад төдийгүй Ази номхон далайн орнуудыг Европтой холбох гол гүүр болох энэ төслийг боловсруулах тендерийг энэ гуравдугаар сарын 16-нд зарлах юм байна.
“Энэ зам Алтайгаар явж Казахстаны нутгаар дамжин баруун хятадад хүрэхээр 7000 мянган км байж болох ч монгол нөхдийн гуйж байгаагаар энэ замыг Транс сибирийн зам дагуу явуулж Монголын нутгаар дайруулж болохыг үгүйсгэхгүй. Ингэвэл энэ хөдөлгөөн Новосибирск, Красноярскийг дайрах болно” гэж Мишарин мэдэгджээ.
“ЮграPRO” хэвлэлийн мэдээлснээр хятадуудын барих 1,5 их наяд юань буюу 242 тэрбум ам.долларын өртөгтэй хурдны энэ замыг барьснаар ОХУ-ын нийслэл Москвагаас Бээжин хүрэхэд ердөө хоёр хоног аялах юм байна.

0 Сэтгэгдэл
Мгл
Оросуудад панаалдуулж ханасан. Энэ зам хаагуур явахыг орос биш хятад шииднэ
2015.03.04