ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
“Торгоны зам” тэмээн баримлын цогцолбор барьж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн 5 тэмээ цувран алхаж яваа орон зайн баримлын цогцолбор барьж байна. Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь 350, урт нь 520, өргөн нь 260 см хэмжээтэй байх юм. Баримлын эхний тэмээ баригдсан бөгөөд үлдсэн 4 тэмээг энэ ондоо багтаан урлаж, элсэн манхан бүхий орчин үүсгэж хөвөөгөөр нь цэцэг тарин, гэрэлтүүлэг хийж, сандал сүүдрэвч байрлуулж иж бүрэн тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.
Жингийн цуваанд яваа тэмээдийг өөр өөрийн онцлог бүхий хөдөлгөөнөөр алхаж байгаагаар дүрслэх бөгөөд уран барималч Ё.Далх-Очир урлаж байгаа юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын дүрслэх урлагийн холбоо хамтран өнгөрсөн онд “Улаанбаатар уран баримал” наадам зохион байгуулах үеэр уг саналыг уран бүтээлч гаргаж, нийслэлийн удирдлагууд дэмжсэнээр энэхүү барималыг барьж байна.

0 Сэтгэгдэл