ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Ховд аймгийн зарим сумдад шүлхий өвчин илэрлээ
Н.Нямжаргал
Энэ сарын 4-ний өдөр Ховд аймгийн Булган суманд шүлхий өвчний сэжиг илэрсэн тухай дуудлага аймгийн мал эмнэлэгт ирсэн байна. Үүний дагуу Улсын мал эмгэлэг ариун цэврийн төв лабораторит шинжлэн үзээд мал амьтны гоц халварт шүлхий өвчин мөн болохыг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар тухайн аймгийн Булган, Үенч суманд дөрвөн голомтод 26 өрхийн нийт 767 мал өвчилсөн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж уг аймагт Онцгой байдлын ерөнхий газар, Засаг даргын тамгын газар болон мал эмнэлэг үржлийн газраас тусгай баг гарган ажиллаж эхэллээ. Булган, Үенч сумдын эрсдэлтэй мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөөцөд буй 198.7 мян тун вакциныг орон нутагт хүргүүлж вакцинжуулалтын ажлыг өчигдрөөс эхлэхээр боллоо. Тус аймгийн сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, хүн мал болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглов. Мөн шүлхий өвчний голомт, сэжигтэй болон эрүүл бүсийг сум бүрт тогтоож, байнгын пост ажлуулахаар болжээ.
Энэ сарын 4-ний өдөр Ховд аймгийн Булган суманд шүлхий өвчний сэжиг илэрсэн тухай дуудлага аймгийн мал эмнэлэгт ирсэн байна. Үүний дагуу Улсын мал эмгэлэг ариун цэврийн төв лабораторит шинжлэн үзээд мал амьтны гоц халварт шүлхий өвчин мөн болохыг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар тухайн аймгийн Булган, Үенч суманд дөрвөн голомтод 26 өрхийн нийт 767 мал өвчилсөн байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж уг аймагт Онцгой байдлын ерөнхий газар, Засаг даргын тамгын газар болон мал эмнэлэг үржлийн газраас тусгай баг гарган ажиллаж эхэллээ. Булган, Үенч сумдын эрсдэлтэй мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөөцөд буй 198.7 мян тун вакциныг орон нутагт хүргүүлж вакцинжуулалтын ажлыг өчигдрөөс эхлэхээр боллоо. Тус аймгийн сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, хүн мал болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглов. Мөн шүлхий өвчний голомт, сэжигтэй болон эрүүл бүсийг сум бүрт тогтоож, байнгын пост ажлуулахаар болжээ.
0 Сэтгэгдэл
























