Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Эрүүл мэндийн стратегийн нээлт боллоо
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратегийг хамтран боловсруулж энэ долоо хоногт нээлтээ хийлээ.

Өмнөговь аймаг нь уул уурхайн хөгжлөөс шалтгаалан хөдөлгөөнт, суурин хүн ам нэмэгдэж аймаг, орон нутгийн хөгжилд эерэг, мөн сөрөг үр дагаврыг авчирч байгаа билээ. Аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын дэмжлэг, санаачилгаар аймгийн Эрүүл мэндийн байгуууллагуудын техник, тоног төхөөрөмж, автомашиныг шинэчлэх, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх бодлого амжилттай хэрэгжүүлж байна. Гэвч уул уурхайн үйл ажиллагаа, орчны бохирдол зэрэг асуудлаас эрүүл мэндийн нэлээд тулгамдсан асуудал гарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нөлөөлж тус аймагт онцлог байдлыг бий болгож байгаа билээ. Энэхүү өвөрмөц байдлыг ДЭМБ-аас судалгаа хийж 2014 оны дөрөвдүгээр сард аймагт Нэгдсэн уулзалт, хэлэлцүүлгийг зохион багйуулж, тус стратегийг аймгийн ЗДТГ, ЭМГ, ЭМБ-ууд, Оюу толгой ХХК, бусад байгууллагуудтай хамтран боловсруулсан юм.
ДЭМБ-аас уг стратегийн техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлж эхэлж байна. Эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх нь стратегийн нээлтийн арга хэмжээний үеэр “RED” төслийн нээлт, сургалт болсон бөгөөд ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ, бүх сумдын ЗДО, сумдын эмнэлгийн удирдлагууд, байгууллагын дарга эрхлэгч нар, Архангай, Өвөрхангай аймгийн ЭМБ-ын төлөөллүүд оролцлоо. Стратегийг үр дүнтэй хэрэгжүүлж байгууллага хамт олон хамтран ажиллаж, хүн амын өвчлөл, эндэгдэл буурч, эрүүл мэндийн загвар тогтолцоог бий болгох үр дүнг хүлээж байгаа гэж зохион байгуулагчид хэлж байлаа.

0 Сэтгэгдэл