ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө шилжүүлдэг болов
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүд ЭМД-ын хөнгөлөлт эдлэх эрхээ шилжүүлэх боломж бүрдэж, өрхийн даатгалын харилцааг бий болгов.

Гэр бүлийн гишүүдийн зарим нь эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь их хэмжээний мөнгө эрүүл мэнддээ зарцуулах шаардлагатай байдаг асуудлыг ийнхүү шийдвэрлэв. Монгол Улсын 1,3 сая иргэний ЭМД-ыг төр хариуцдаг. Энэ нь жилдээ 12,1 тэрбум төгрөг болдог бөгөөд нэг даатгуулагчийн сард төлөх шимтгэл 670 төгрөг, жилд 8040 төгрөг төлж байгаа. Хэдийгээр төр дааж байгаа нь тухайн зорилтот бүлгийн хувьд сайн боловч уг мөнгө нь ЭМД-аараа чанартай тусламж, үйлчилгээ авахад хэтэрхий бага хэмжээний мөнгө.
Иргэн бүр жилд 1.800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭМД-аараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийн зарим нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин үүнээс ч их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байдаг. Өнөөдөр гэр бүлийн гишүүд ЭМД-ын хөнгөлөлт эдлэх эрхээ шилжүүлэх боломж бүрдлээ.
Мөн хуулийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор үйлчилдэг байсны дээр нэмээд аймаг дүүргийн эмнэлгийн амбулаторийн эмчийн жороор эмийн үнийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэн баталснаар:
– Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
– Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл
– Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийх протез, ортопедийн хэрэгсэл
– Өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ,
– Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ
– Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ зэрэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар боллоо.

0 Сэтгэгдэл