ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Г.Уянга, С.Жавхлангийн халз мэтгэлцээнд оролцоно
МУГЖ, дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийг халз мэтгэлцээнд дуудсан. Тэрбээр МҮОНТ-ээр олон нийтийн өмнө тэдэнтэй нээлттэй ярилцахаар цаг хүссэнийг тус телевизийн удирдлага хүлээн авч маргааш 21 цагт цаг гаргаж өгчээ.
Дуучин маань өчигдөр орой энэ тухайгаа УИХ-ын гишүүн Г.Уянгад хэлж, түүнийг уг мэтгэлцээнд оролцохыг урьсан байна. УИХ-ын гишүүн Г.Уянга энэ талаар олон нийтийн сүлжээгээр бичихдээ "Намайг оролцоно биз дээ гэж байна. Дэмжүүштэй сайхан санал байна. Би ч яахав, оролцож болно. Харин хэдэн хүн ирэх юм бол доо? Харганын ноосыг нэг өдрийн дотор цуглуулж эсгий хийхээр оролдоод үзэх үү? Бид ийм ярилцлагыг зөндөө хүсч байсан. Ирдэг хүн гэж нэг ч байгаагүй. Харин сүүлийн үед зурагтаар 25 жилийн өмнөх тэмцлийн үеийн дүрс бичлэг гарч байна билээ. Өнөөдрийн эрх баригчдыг гудамжны тэмцэгч байхад тэр үеийн эрх баригчид, Ерөнхий сайд нь хүрч ирээд л олон нийтийнхээ өмнө зурагтаар ярилцаж байсан байна билээ. Одоо ийм хүнийг өдрөөр дэн бариад хайсан ч олохгүй биз дээ. Миний бие төр, засгийн удирдлагыг ийм ярилцлагад олонтаа урин дуудаж байсны хувьд, олон нийтийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд байсны хувьд, өнөөдрийн нийгмийн системд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, олон нийтийн оролцоотой, тайван замын Үндсэн хуулийн хувьсгалд уриалж байгаагийнхаа хувьд, МҮОНРТ энэхүү ярилцлагыг хүндэтгэн үзэж цаг гаргаж өгсөн тул энэ ярилцлагад очих болно" гэжээ.
МУГЖ, дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийг халз мэтгэлцээнд дуудсан. Тэрбээр МҮОНТ-ээр олон нийтийн өмнө тэдэнтэй нээлттэй ярилцахаар цаг хүссэнийг тус телевизийн удирдлага хүлээн авч маргааш 21 цагт цаг гаргаж өгчээ.Дуучин маань өчигдөр орой энэ тухайгаа УИХ-ын гишүүн Г.Уянгад хэлж, түүнийг уг мэтгэлцээнд оролцохыг урьсан байна. УИХ-ын гишүүн Г.Уянга энэ талаар олон нийтийн сүлжээгээр бичихдээ "Намайг оролцоно биз дээ гэж байна. Дэмжүүштэй сайхан санал байна. Би ч яахав, оролцож болно. Харин хэдэн хүн ирэх юм бол доо? Харганын ноосыг нэг өдрийн дотор цуглуулж эсгий хийхээр оролдоод үзэх үү? Бид ийм ярилцлагыг зөндөө хүсч байсан. Ирдэг хүн гэж нэг ч байгаагүй. Харин сүүлийн үед зурагтаар 25 жилийн өмнөх тэмцлийн үеийн дүрс бичлэг гарч байна билээ. Өнөөдрийн эрх баригчдыг гудамжны тэмцэгч байхад тэр үеийн эрх баригчид, Ерөнхий сайд нь хүрч ирээд л олон нийтийнхээ өмнө зурагтаар ярилцаж байсан байна билээ. Одоо ийм хүнийг өдрөөр дэн бариад хайсан ч олохгүй биз дээ. Миний бие төр, засгийн удирдлагыг ийм ярилцлагад олонтаа урин дуудаж байсны хувьд, олон нийтийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд байсны хувьд, өнөөдрийн нийгмийн системд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, олон нийтийн оролцоотой, тайван замын Үндсэн хуулийн хувьсгалд уриалж байгаагийнхаа хувьд, МҮОНРТ энэхүү ярилцлагыг хүндэтгэн үзэж цаг гаргаж өгсөн тул энэ ярилцлагад очих болно" гэжээ.
0 Сэтгэгдэл
























