ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Баянхонгорын сурагчид сурлагын амжилтаа дөрвөн байраар ахиулжээ
Баянхонгор аймаг хоёр жилийн өмнө сургалтын амжилтаараа 21 аймгаас 20 дугаарт бичигддэг байжээ. Тэгвэл энэ жил дөрвөн байраар ахиулсныг нь тус аймагт ажиллаж буй Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр иргэдтэй уулзах үеэрээ дуулгасан байна. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээлж буйгаар БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар тус аймагт дөрвөн цэцэрлэг, гурван сургууль, нэг спорт заал барьж ашиглалтад оруулжээ.
Ингэснээр хамрах сургалтын хэмжээ найман функтээр нэмэгдсэн аж. Мөн аймгийн нийт найман сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид БСШУЯ-наас олгосон орчин үеийн физик, химийн иж бүрэн лабораторт хичээллэж эхэлжээ. Үүнээс гадна, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, сургалтын арга барил, хичээлийн хөтөлбөртөө шинэчлэл хийснээр өнгөрсөн жил “Номун далай” лаборатор сургуулийн н.Өлзийбаатар багштай төгсөх ангийнхан ЭЕШ-д математикийн хичээлээр ангиараа дунджаар 600 оноо авсан амжилт үзүүлсэн байна. Энэ мэтчилэн Баянхонгор аймаг боловсролын салбартаа олон ахиц гаргаж, амжилттай ажиллаж байгаа гэдгээ сайддаа тайлагнав. Ийнхүү БСШУ-ы сайд Л.Гантөмөр хөдөө орон нутагт ажиллаж, энэ хичээлийн жилээс орон даяар хэрэгжиж буй “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж буй юм.
Баянхонгор аймаг хоёр жилийн өмнө сургалтын амжилтаараа 21 аймгаас 20 дугаарт бичигддэг байжээ. Тэгвэл энэ жил дөрвөн байраар ахиулсныг нь тус аймагт ажиллаж буй Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр иргэдтэй уулзах үеэрээ дуулгасан байна. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээлж буйгаар БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар тус аймагт дөрвөн цэцэрлэг, гурван сургууль, нэг спорт заал барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр хамрах сургалтын хэмжээ найман функтээр нэмэгдсэн аж. Мөн аймгийн нийт найман сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид БСШУЯ-наас олгосон орчин үеийн физик, химийн иж бүрэн лабораторт хичээллэж эхэлжээ. Үүнээс гадна, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, сургалтын арга барил, хичээлийн хөтөлбөртөө шинэчлэл хийснээр өнгөрсөн жил “Номун далай” лаборатор сургуулийн н.Өлзийбаатар багштай төгсөх ангийнхан ЭЕШ-д математикийн хичээлээр ангиараа дунджаар 600 оноо авсан амжилт үзүүлсэн байна. Энэ мэтчилэн Баянхонгор аймаг боловсролын салбартаа олон ахиц гаргаж, амжилттай ажиллаж байгаа гэдгээ сайддаа тайлагнав. Ийнхүү БСШУ-ы сайд Л.Гантөмөр хөдөө орон нутагт ажиллаж, энэ хичээлийн жилээс орон даяар хэрэгжиж буй “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж буй юм.
0 Сэтгэгдэл
























