Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Таван толгойн нэг ширхэг хувьцааг 933 төгрөгөөр тогтоолоо
Засгийн газрын хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд Д.Хаянхярваа, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар мэдээлэл хийлээ.
С.Батболд: Хүний хөгжил сангийн дэвтэрт тэмдэглэнэ
-Сонгуулиас өмнө иргэн бүрт эх орны хишиг олгож дуусах болов уу?
-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд нийт 363 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр олгох шийдвэр гаргаад, ажлаа эхлүүлсэн. Зөвхөн хотод төдийгүй хөдөө орон нутагт тараагдаж эхэлсэн. Зургадугаар сардаа багтаагаад ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ нэг сая төгрөгийг нь бэлнээр олгож дуусгана.
-Үлдсэн хүмүүс яах вэ?
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нийт иргэдэд 1.5 сая төгрөгийн хувь хишгийг олгох шийдвэр гаргалаа. Зургадугаар сард багтаан иргэн бүрийн Хүний хөгжил сангийн дэвтэр дээр Таван толгой хувьцаат компанийн 1072 ширхэг буюу нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцааг олгохоор бичилт хийж дуусгах ёстой. Ингэхдээ иргэдэд нэг сая төгрөг үү эсвэл үүнтэй дүйцэхүйц үнэ бүхий хувьцаа олгоно гэсэн сонголтыг олгохоор тогтож холбогдох яам, төрийн өмчийн хороодод Ерөнхий сайдын хувьд үүрэг өглөө. Мөн Хүний хөгжил сангийн дэвтэрт бичилт хийснээс хойш аж ахуйн нэгжүүд хувьцааг худалдан авах боломжтой гэсэн үг. Ингэж бид нийгмийн баялгийн шударга хуваарилалтыг эхлүүлж чадлаа. Монгол орны ашигт малтмал, нөөц баялгийг бүх ард түмэн эзэмших, өмчлөх эрхтэй гэдгийг бодитоор ажил болголоо.
Д.Хаянхярваа: Нэг хувьцаа 933 төгрөг гэдэг бол УИХ-аас тогтоосон үнэ
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Таван толгойн хувьцааны нэрлэсэн үнийг тогтооно гэсэн. Хэдээр тогтоосон бол?
-Таван толгойн хувьцаа уг нь бол олон улсын зах зээлд гарсны дараагаар үнэлгээ тогтох ёстой. Гэвч Засгийн газар амлалтаа биелүүлэхийн тулд дүйцүүлэх үнэ тогтоож, тус бүрийг нь 933 төгрөгөөр үнэлэн иргэн бүрт 1072 хувьцааг олгохоор шийдвэрлэлээ. Үүнийг худалдаж авах эрх нь зөвхөн Засгийн газарт үлдсэн. Засгийн газраас брокерын пүүсээр дамжуулаад аж ахуйн нэгжүүд хувьцааг худалдан авч болох юм.
-Нэг сая 220 мянган иргэн хувьцаагаа авахгүй ээ, сая төгрөгөө авъя гэж саналаа илэрхийлсэн гэсэн. Тэгвэл иргэдийн хувьцааг худалдан авахаар захиалгаа өгсөн аж ахуйн нэгж хэр олон байна?
-Яг одоогоор тоо хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл энэ нь Үндэсний татварын газар бүртгэгддэг. Оны өмнө Монгол 999 нэгдлийн компаниуд хувьцааг худалдан авах саналаа илэрхийлж байсан. Энэ долоо хоногтоо багтаан хувьцаа худалдан авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдтэй холбогдоно. Ингэсний дараагаар аж ахуйн нэгжүүдийн хувьцаа худалдаж авсан орлогоос иргэддээ мөнгийг нь тараахаар тооцож байна.
-Брокерын пүүсээр дамжуулж иргэд хувьцаагаа худалдаж болно гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?
-Иргэдийн зарж буй хувьцааг Засгийн газар дээр багцалж аваад, брокерын пүүсээр дамжуулж аж ахуйн нэгжүүдэд худалдах юм. Ингээд ирсэн мөнгийг нь хувьцаагаа зарсан иргэдэд тараана гэсэн үг.
-2012 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгохгүй гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?
-Монгол Улсал бүртгэлтэй бүх иргэнд 1072 ширхэг хувьцаа олгогдоно.
-Таван толгойн хувьцааны 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдахөөр төлөвлөсөн гэсэн. Үүнийг ямар замаар худалдах бол?
-Мөн л адилхан брокерын пүүсээр дамжина. Аж ахуйн нэгжүүд брокерын пүүсээр дамжуулж хувьцаа, мөнгөө авна.
-Нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тогтоожээ. Ямар тооцоо хийж, ямар үндэслэлээр энэ үнийг тогтоосон юм бэ?
-Таван толгой хувьцаат компанийн хувьцаа гадаад зах зээлд гарахаас өмнө Засгийн газрын зохицуулалтаар хийж буй ажил шүү дээ. Өөрөөр хэлбэл, 536 хувьцаа нь 500 мянган төгрөгтэй дүйцнэ гээд УИХ тогтоочихсон. Тийм учраас Засгийн газар 1072 ширхэг хувьцаа нь нэг сая төгрөгтэй дүйцнэ гэж тогтоосон хэрэг.
-933 төгрөг гэдэг нь олон улсын хөрөнгийн бирж дээр гарах үнэтэй хэр авцалдах бол. Урьдчилсан тооцоо, багцаа бий юу?
-Олон улсын хөрөнгийн бирж дээр 933 төгрөгөөр арилжаалагдахгүй. Энэ бол дүйцүүлэн тогтоож буй л үнэ. Эх орныхоо баялгийг иргэдэд эзэмшүүлэхдээ л энэ үнийг тогтоосон юм. Олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдахдаа бол хууль, журмынх нь дагуу л үнэлэгдэнэ.
-330 мянган төгрөгийг орон нутагт хэзээ тараах вэ?
-Өнөөдөр орон нутгууд руу мөнгө нь гарчихсан. Маргааш тараагдаад эхэлчих байх аа.
-Уг нь энэ удаад 660 мянган төгрөг өгнө гэж байсан. Гэвч хөрөнгийн эх үүсвэр байхгүй гээд 330 мянгыг олгосон гэнэ?
-Тийм ээ. Эхний ээлжинд 330 мянган төгрөгийг олгож байна. Зургадугаар сард багтаан үлдсэн мөнгийг олгоно.
С.Батболд: Хүний хөгжил сангийн дэвтэрт тэмдэглэнэ
-Сонгуулиас өмнө иргэн бүрт эх орны хишиг олгож дуусах болов уу?-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд нийт 363 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр олгох шийдвэр гаргаад, ажлаа эхлүүлсэн. Зөвхөн хотод төдийгүй хөдөө орон нутагт тараагдаж эхэлсэн. Зургадугаар сардаа багтаагаад ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ нэг сая төгрөгийг нь бэлнээр олгож дуусгана.
-Үлдсэн хүмүүс яах вэ?
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нийт иргэдэд 1.5 сая төгрөгийн хувь хишгийг олгох шийдвэр гаргалаа. Зургадугаар сард багтаан иргэн бүрийн Хүний хөгжил сангийн дэвтэр дээр Таван толгой хувьцаат компанийн 1072 ширхэг буюу нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцааг олгохоор бичилт хийж дуусгах ёстой. Ингэхдээ иргэдэд нэг сая төгрөг үү эсвэл үүнтэй дүйцэхүйц үнэ бүхий хувьцаа олгоно гэсэн сонголтыг олгохоор тогтож холбогдох яам, төрийн өмчийн хороодод Ерөнхий сайдын хувьд үүрэг өглөө. Мөн Хүний хөгжил сангийн дэвтэрт бичилт хийснээс хойш аж ахуйн нэгжүүд хувьцааг худалдан авах боломжтой гэсэн үг. Ингэж бид нийгмийн баялгийн шударга хуваарилалтыг эхлүүлж чадлаа. Монгол орны ашигт малтмал, нөөц баялгийг бүх ард түмэн эзэмших, өмчлөх эрхтэй гэдгийг бодитоор ажил болголоо.
Д.Хаянхярваа: Нэг хувьцаа 933 төгрөг гэдэг бол УИХ-аас тогтоосон үнэ
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Таван толгойн хувьцааны нэрлэсэн үнийг тогтооно гэсэн. Хэдээр тогтоосон бол?-Таван толгойн хувьцаа уг нь бол олон улсын зах зээлд гарсны дараагаар үнэлгээ тогтох ёстой. Гэвч Засгийн газар амлалтаа биелүүлэхийн тулд дүйцүүлэх үнэ тогтоож, тус бүрийг нь 933 төгрөгөөр үнэлэн иргэн бүрт 1072 хувьцааг олгохоор шийдвэрлэлээ. Үүнийг худалдаж авах эрх нь зөвхөн Засгийн газарт үлдсэн. Засгийн газраас брокерын пүүсээр дамжуулаад аж ахуйн нэгжүүд хувьцааг худалдан авч болох юм.
-Нэг сая 220 мянган иргэн хувьцаагаа авахгүй ээ, сая төгрөгөө авъя гэж саналаа илэрхийлсэн гэсэн. Тэгвэл иргэдийн хувьцааг худалдан авахаар захиалгаа өгсөн аж ахуйн нэгж хэр олон байна?
-Яг одоогоор тоо хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл энэ нь Үндэсний татварын газар бүртгэгддэг. Оны өмнө Монгол 999 нэгдлийн компаниуд хувьцааг худалдан авах саналаа илэрхийлж байсан. Энэ долоо хоногтоо багтаан хувьцаа худалдан авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдтэй холбогдоно. Ингэсний дараагаар аж ахуйн нэгжүүдийн хувьцаа худалдаж авсан орлогоос иргэддээ мөнгийг нь тараахаар тооцож байна.
-Брокерын пүүсээр дамжуулж иргэд хувьцаагаа худалдаж болно гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?
-Иргэдийн зарж буй хувьцааг Засгийн газар дээр багцалж аваад, брокерын пүүсээр дамжуулж аж ахуйн нэгжүүдэд худалдах юм. Ингээд ирсэн мөнгийг нь хувьцаагаа зарсан иргэдэд тараана гэсэн үг.
-2012 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгохгүй гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?
-Монгол Улсал бүртгэлтэй бүх иргэнд 1072 ширхэг хувьцаа олгогдоно.
-Таван толгойн хувьцааны 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдахөөр төлөвлөсөн гэсэн. Үүнийг ямар замаар худалдах бол?
-Мөн л адилхан брокерын пүүсээр дамжина. Аж ахуйн нэгжүүд брокерын пүүсээр дамжуулж хувьцаа, мөнгөө авна.
-Нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тогтоожээ. Ямар тооцоо хийж, ямар үндэслэлээр энэ үнийг тогтоосон юм бэ?
-Таван толгой хувьцаат компанийн хувьцаа гадаад зах зээлд гарахаас өмнө Засгийн газрын зохицуулалтаар хийж буй ажил шүү дээ. Өөрөөр хэлбэл, 536 хувьцаа нь 500 мянган төгрөгтэй дүйцнэ гээд УИХ тогтоочихсон. Тийм учраас Засгийн газар 1072 ширхэг хувьцаа нь нэг сая төгрөгтэй дүйцнэ гэж тогтоосон хэрэг.
-933 төгрөг гэдэг нь олон улсын хөрөнгийн бирж дээр гарах үнэтэй хэр авцалдах бол. Урьдчилсан тооцоо, багцаа бий юу?
-Олон улсын хөрөнгийн бирж дээр 933 төгрөгөөр арилжаалагдахгүй. Энэ бол дүйцүүлэн тогтоож буй л үнэ. Эх орныхоо баялгийг иргэдэд эзэмшүүлэхдээ л энэ үнийг тогтоосон юм. Олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдахдаа бол хууль, журмынх нь дагуу л үнэлэгдэнэ.
-330 мянган төгрөгийг орон нутагт хэзээ тараах вэ?
-Өнөөдөр орон нутгууд руу мөнгө нь гарчихсан. Маргааш тараагдаад эхэлчих байх аа.
-Уг нь энэ удаад 660 мянган төгрөг өгнө гэж байсан. Гэвч хөрөнгийн эх үүсвэр байхгүй гээд 330 мянгыг олгосон гэнэ?
-Тийм ээ. Эхний ээлжинд 330 мянган төгрөгийг олгож байна. Зургадугаар сард багтаан үлдсэн мөнгийг олгоно.
Б.Заяа
0 Сэтгэгдэл
зочин
иргэн бүрт 1 сая 5?? мяншан төгрөг олгоно гэж амлачихаад одоо өндөр настны хувьцаа ядуусын хувьцааг засаг авлаа лйварчин гэхээс өөр юу гэхэв сонгууль өнгрөөд энэ өгсөн 1 сая төгрөгийн ханш нэг дахин унана
2012.05.30
























