ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Оройн 22-06 цагуудад барилга угсралтын ажил явуулахгүй байхыг анхаарууллаа
Барилга угсралтын ажлын явцад зөрчил гарч барилгын бат бэх, тогтвортой байдал алдагдах, техникийн ашиглалтын аюулгүй байдлыг хангаагүйгээс хүний эрүүл мэнд, амь насыг хохироох зэргээс шалтгаалан тухайн барилгын ажлыг зогсоох, хэсэгчлэн болон бүтнээр буулгах шаардлага тулгарах гэхчлэн болзошгүй эрсдлээс хүний амь нас, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах зорилгоор МХЕГ-аас зөвлөмж гаргалаа.

Зөвлөмжинд компани өөрийн дотоод хяналтын журмыг боловсруулж, хэрэгжүүлэх, бетон цутгалтын ажлыг тэг хэмээс бага үед нэмэлт арга хэмжээгүйгээр гүйцэтгэхгүй байх, үндсэн бүтээцийн зуурмагыг төвлөрсөн зуурмагийн узелээс авч хэрэглэх, Хөдөлмөрийн тухай хууль зааснаар орон сууцны бүс нутагт оройн 22 цагаас өглөөний 06 цагуудад барилга угсралтын ажил явуулахгүй байх, ХАБЭА хариуцсан ажилтныг тогтмол ажиллуулж, ажилчдыг сургалтад хамруулах зэрэг асуудлыг тусгасан байна.

0 Сэтгэгдэл