Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
2015 оныг залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
Өнөөдөр дэлхий дээр залуучууд гэх тодорхойлолттой 1.8 тэрбум хүн аж төрөн амьдарч байгаа нь урьд өмнө байгаагүй хүн ам зүйн өндөр үзүүлэлт болоод байна.
   Манай Улсын нийт хүн амын 38,5 хувийг 18-35 насны залуучууд эзлэж байгаа нь Монгол Улс залуучуудын орон болсныг илтгэж байна.

  Өмнө дурьдсан дэлхий нийтийн чиг хандлага, манай орны залуучуудын өнөөгийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол Улсын хөгжилдзалуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байна.   2013 онд Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангаас гаргасан дэлхийн улс орнуудын залуучуудын бодлогын судалгаанд 198 орон хамрагдсаны 122 улс залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлогын баримт бичигтэй байгаа бол тухайлсан бодлогогүй 76 оронд манай улс багтаж байна. Иймд бид “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын төслийг Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөж байна. Энэхүү бодлогын төслийг боловсруулахдаа залуучуудын оролцоонд тулгуурлаж тэдний дуу хоолойг түлхүү сонсож, олон улсын чиг хандлагыг тусгах юм.

   Мөн залуучуудыг нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцох, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах оролцоог нэмэгдүүлэх, өөрийн, гэр бүлийн болон нийгмийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, бүтээлч, боловсролтой, соёлтой иргэн болгон төлөвшүүлэх зорилго бүхий “Монгол залуу хүн“ үндэсний хөтөлбөрийн төслийг Засгийн газрын хуралдаанд хүргүүлэхэд бэлэн болоод байна.

   “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төлөвлөж буй томоохон ажлын нэг нь Азийн Залуучуудын Зөвлөлийн XIV ерөнхий чуулганыг“Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо”сэдвийн дор Монгол улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 19-өөс 21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэхүү Азийн залуучуудын чуулганд 16 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 500 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм.

   Мөн Залуучуудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж залуучуудын хөгжих, сурч боловсрох, нийгэмд болон шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлж,амьдралын болон хөдөлмөрлөх зөв зан үйлийг хэвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бололцоог хангасан Залуучуудын хөгжлийн 9 төвийг Баян-өлгий, Ховд, Увс, Завхан, Баянхонгор, Дорнод, Дархан-Уул, Дорноговь, Орхон аймгуудад 2014 онд байгуулсан бол энэ онд 6 төвийг нэмж байгуулахаар төлөвлөснөөс Баянгол дүүрэг, Говь-Алтай аймагт энэхүү төвийг нээгээд байна.

   Үүний дээр Залуучуудын эрэлт хэрэгцээ болсон Залуучуудын хөгжлийн ордон болон нэгдсэн номын санг байгуулах ажлууд нэгэнтээ эхлээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан