ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу шинэ албан хаагчид төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа тангараглалаа. Шалгалтад тэнцэж тухайн албандаа ажиллах шаардлага хангасан албан хаагчид тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болдог. Энэ удаад аймгийн хэмжээнд 25 иргэн төрийн албан хаагчийн тангараг өргөх болзол хангаж үүнээс 17 иргэн Нутгийн удирдлагын ордонд тангараг өргөж, батламжаа гардан авлаа. Тангараг өргөх ёслолыг Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулж зөвлөлийн дарга Б.Түвшинбаяр, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж болон бусад албаны хүмүүс оролцож шинээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж эхэлсэн бөгөөд Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагладаг юм.

0 Сэтгэгдэл