ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Нийслэлийн ажил үйлчилгээ чанар, хүртээмжийн талаар иргэдээс санал авч байна
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын ажил үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авч, цаашид ажилдаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд нийслэлээс иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Санал асуулгын анкетыг “Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2014 оны “Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт”-д тусгагдсан ажлын хүрээнд 72 асуултаар судалгаа авахаар болжээ.
Санал асуулгыг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд энэ сарын 20-ны өдрийг дуустал байршуулах бөгөөд иргэд цахим хэлбэрээр саналаа өгөх юм. Нийслэлийн Засаг даргын А/167 тоот Захирамжийн дагуу санал асуулгын дүнг дөрөвдүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл