ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгууллаа

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн 13-р хороо Шинэ суурьшлын бүсэд /Эмээлт/ үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар заасан.
Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/182 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих бэлтгэл ажлыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан хангахыг ажлын хэсэгт даалгалаа.

0 Сэтгэгдэл