ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Өмнөговь аймагт 200 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо
Орон нутгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын нэгд багтаж буй боловсролын салбарт орон нутгаас томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Түүний нэг нь өнгөрсөн онд 200 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон явдал юм. Орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж ашиглалтанд оруулаад буй тус цэцэрлэг өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Бадраа, НХХ-ийн дарга Н.Жамъянхорол, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга нарын албаны хүмүүс оролцсон юм.

Шинэ цэцэрлэгийг барихад орон нутгаас 1,8 тэрбум төгрөг зарцуулсан бол цэцэрлэгийн анги танхимуудын тохижилт хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон тоглоом, эд хэрэглэл шаардлагатай бүх зүйлсийг мөн орон нутгийн төсвөөр нийлүүлсэн байна. Ингэснээр хүүхэд багачуудыг тохилог орчинд сурч боловсрох нөхцлийг бүрэн хангаж өгч байгаад баяртай буйгаа багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүд нээлтийн үеэр онцлон хэлж байсан юм.
Энэ цэцэрлэг нь улсын хэмжээнд орон нутагт анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан гурван давхар барилга бүхий цэцэрлэг болж байгаа юм. Шинээр баригдсан цэцэрлэг ийнхүү ашиглалтанд орсноор аймгийн төв Даланзадгад сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулж сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90 гаруй хувьд хүрч байгаа юм.
Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын нэгэнд зүй ёсоор багтаж буй боловсролын салбарт өнгөрсөн 2014 онд боловсролын салбарт орон нутгийн төсвөөс 5.1 тэрбум, улсын төсвөөс 2.4 тэрбумнийт 7.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

0 Сэтгэгдэл