Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Увертюра” хамтлаг О.Ундрал охины эмчилгээнд 1 сая төгрөг хандивлажээ
Монгол поп операг үндэслэгч “Увертюра” хамтлагийн таван жилийн ой өнгөрөгч онд тохиож олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогч фенүүддээ өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж, олон олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.

Сайн үйлсийн аянд ч залуу уран бүтээлчдээ манлайлан оролцож бусдад дэм, урам хайрладаг.Нурууны төрөлхийн өвчтэй 8 настай О.Ундрал охины хагалгааны мөнгийг цуглуулах “Гэрэлт зүрх” хандивын тоглолт энэ сарын 13-ны өдөр болсон тоглолтонд тус хамтлаг оролцож ая дуугаа өргөсөн юм. Мөн О.Ундрал охины эмчилгээний зардалд нэг сая төгрөгийг хандивлажээ.

Бяцхан охин энэ сарын 15-ны өдөр хагалгаанд орохоор Сөүл хотыг зорив. О.Ундрал охин төрөлхийн цээж нь цөмөрхий, нурууны муруйлттай 8 настай О.Ундрал охины ээж нь төрөхийн хүндрэлээр хорвоог орхиход одоогийн ээж М.Алдармаа ой есөн сартай эгчийнх нь хамт өргөж авчээ. О.Ундралд 5 настайд нь цээжний цөмөрхийг татах мэс заслыг 6.5 саяар “Гурван гал” эмнэлэгт, 7-тойд нь төмрийг авах хагалгааг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд, 7 настайд нь нурууг нь тэгшилж суулгах хагалгааг Солонгост 65 сая төгрөгөөр хийхэд төлбөрийг ээж нь гаргаж байсан аж. Охин өдрөөс өдөрт өсч байгаа тул нурууны тулгуур төмрийг сунгах хагалгааг 23 сая төгрөгөөр жилд 2 удаа Солонгосын Канхи Дүгийн АУИС-ийн эмнэлэгт хийх ёстой юм байна. Охины өсөлтөөс хамааран төмөр сунгах цуврал хагалгааг 8-9 удаа хийх аж.

Нурууны хүнд өвчнөө ялж, загвар зохион бүтээгч болохыг хүсдэг бяцхан хөөрхөн Ундралдаа тусалцгаая! Хандивын данс: Валютын: Худалдаа хөгжлийн банк 452 583 421 М. Алдармаа Төгрөгийн :"Голомт" 2015 101282 О.Ундрал , Хаан 5134022211 М.Алдармаа, "ХАС" 5001302368 О.Ундрал, мессеж илгээх тусгай дугаар:151689.
0 Сэтгэгдэл
Сайхан санаа байна. Харин Солонгосын эдийн засагт хөрөнгө оруулалт болоод байх шиг. Манай дуучид, төр улс нэгдээд олон улсын стандартын эмнэлэг болохол дэмжлэг үзүүлвэл урт хугацаанд Монгол улсаа хөгжүүлэх байхдаа. Мундаг залуучууд амжилт хүсье
Хамгийн их уншсан