Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Монгол цэргийн үе, үеийн хувцасыг дэлгэж байна
Монгол цэргийн музейгээс "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт  хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойд зориулан Монгол цэргийн дүрэмт хувцасны “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс" сэдэвт үзэсгэлэнгээ үзэгч олондоо толилуулж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Алтансүх, ЗХЖШ-ын ЦХҮ-ний газрын МХТХХэлтсийн дарга хурандаа Г.Хашчулуун, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч М.Эрдэнэдалай, ТӨҮГ-ын дарга дэд хурандаа Ж.Баясгалан нарын удирдлагууд оролцсон юм.   

Аливаа улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг, төрийн сүр хүч, цэрэг дайчдын жавхаалаг байдлыг дүрэмт хувцас бүхий цэрэг эрс илтгэн харуулдаг билээ. Монгол Улсад цэрэг арми үүссэн цагаас тусгай дүрэмт хувцастай байж, бусдаас ялгарах,  дайтах ажиллагаа зөвхөн цэрэг хүний үйл бөгөөд энгийн номхон ард үүнд үл хамаарна хэмээх агуулгыг илтгэн хүүхэд эмэгтэйчүүд, энгийн хүмүүсийг тэднээс ялган,  хороон устгах,  дайнд хэлмэгдэхээс сэргийлэх ухааныг эртнээс бодож иржээ. Нөгөө талаар тусгай тэмдэг хэрэгслээр цэргийг удирдаж буй хүнийг ялгаруулж ойлгуулах утга санаагаар малгайд эвэр хадах, нөмрөг өмсөх гэх мэтээр тусгайлан ялгаж  иржээ.

 Энэхүү үзэсгэлэн нь Монгол ардын журамт цэрэг, Монгол Ардын хувьсгалт цэрэг, Ардын цэрэг, Монгол Ардын Арми, Зэвсэгт хүчин хэмээн нэрлэгдсэн бүхий л үе үеийн байлдагч, сурагч, сонсогч, ахлагч, офицер, генералуудын ёслолын, албаны, хээрийн, тусгай зориулалтын дүрэмт хувцас, цол тэмдгийн өөрчлөлт, шинэчлэлтийн түүхийг дэлгэсэн байна. Мэдээж дүрэмт хувцас өмсөх заавар, дүрэм, түүнийг хэрэглэх журам, одон медаль, тууз энгэрийн тэмдэг зүүх, ялгах тэмдэг хэрэглэх зэрэг нарийн дэг журамтай танилцах боломжтой. Мөн Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1936, 1944, 1950, 1963, 1978, 1991, 1998 оны үе үеийн дүрэмт хувцасны загварууд болон Маршал Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, хурандаа генерал Ж.Ёндон БНМАУ-ын Ш.Гонгор зэрэг цэргийн алдартнуудын өмсөж байсан цэргийн дүрэмт хувцаснуудыг дэлгэжээ. БХТА-ын сан хөмрөгөөс түүхэн баримт бичгүүд, Зэвсэгт хүчний 310, 032, 084-р ангиуд, Бөртэ цэргийн оёдлын үйлдвэр, Тэмүүжин өрлөг сургуулийн сурагчийн дүрэмт хувцас зэрэг 30 гаруй иж бүрэн дүрэмт хувцасны төрөл, төрийн болон цэргийн одон медалиуд зэрэг 150 гаруй эд өлгийн зүйлийг дэлгэсэн байна.
Үзэсгэлэнг үзэж сонирхсоны дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол цэргийн музейн үйл ажиллагаатай танилцсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан