ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийг концессоор хэрэгжүүлнэ
“Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл”-ийн концессийн гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Жавхланбаатарт даалгалаа. Уг хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулах, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо.
Манай улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын зэрэгцээ хүн амын суурьшил, нягтрал, өвчлөлийн байдалд нийцүүлэн оновчтой болгох шаардлага бий.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэчлэн зохион байгуулах бодлогын дүн шинжилгээний хүрээнд нийслэлийн хүн амд шаардлагатай нэгдсэн эмнэлэг, орны тоог хүн амын өсөлтийн чиг хандлага, тусламж үйлчилгээний хэрэгцээнд үндэслэн 2025 он хүртэл тооцсон бөгөөд нийслэлд 2555 ор бүхий 12 нэгдсэн эмнэлэг шаардлагатай гэсэн дүн гарчээ.
“Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл”-ийн концессийн гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Жавхланбаатарт даалгалаа. Уг хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулах, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо.Манай улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын зэрэгцээ хүн амын суурьшил, нягтрал, өвчлөлийн байдалд нийцүүлэн оновчтой болгох шаардлага бий.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэчлэн зохион байгуулах бодлогын дүн шинжилгээний хүрээнд нийслэлийн хүн амд шаардлагатай нэгдсэн эмнэлэг, орны тоог хүн амын өсөлтийн чиг хандлага, тусламж үйлчилгээний хэрэгцээнд үндэслэн 2025 он хүртэл тооцсон бөгөөд нийслэлд 2555 ор бүхий 12 нэгдсэн эмнэлэг шаардлагатай гэсэн дүн гарчээ.
0 Сэтгэгдэл
























