ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
УИХ-ын дэд дарга М.Энхболд казах иргэдэд хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын дэд дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өнөөдөр удахгүй тохиох Наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад төрийн өндөр албан тушаал хашиж явсан болон одоо хашиж байгаа хүмүүс, ахмад, дунд, залуу үе, Налайхад амьдардаг казах иргэдийн төлөөлөл оролцов.
УИХ-ын дэд дарга М.Энхболд, “Урин хаврын эхлэл өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлэгшээн тэмдэглэдэг Наурызын баяр нь Монголын казах иргэд ёс заншил, уламжлал соёлоо өвөрмөц онцлог, агуулга хэлбэрээр нь баяжуулан хөгжүүлж, хадгалж ирсний бодит илрэл юм. ЮНЕСКО биет бус соёлын үнэт өвд бүртгэж, жил бүрийн гуравдугаар сард олон улсын Наурызын баярыг тэмдэглэхийг тунхаглан зарласан байдаг. Монгол Улсын төр засгаас ч ач холбогдол өгч энэхүү баярын өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр болгохоор хуульчилсан юм" гэлээ.
Тэрбээр эх орноо хөгжүүлэхэд казах түмний оруулсан хувь нэмрийг төр засаг ямагт өндөр үнэлж байдгийг онцлоод Шадар сайдаар ажиллаж байхдаа үндэсний өдөр тутмын мэдээллийг казах түмэн төрөлх хэлээрээ хүлээн авч үзэх боломж бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байснаа хэллээ.

0 Сэтгэгдэл