"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Цэрэг, спортын “Дөл” тоглолтод 1 дүгээр дунд сургууль тэргүүллээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 2 жилд нэг удаа уламжлал болон зохион байгуулагддаг цэрэг, спортын “Дөл” тоглолтыг БХИС-ийн байрлалд зохион байгууллаа.

Тэмцээнийг дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа нээж, дүүргийн Цэргийн штабын алба хаагчид, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн мэргэшсэн офицер, ахлагч нар шүүн явуулав.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготой тус тэмцээнд нийт 6 баг авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон юм.

Тоглолтод оролцогч багууд удирдсан багш, дасгалжуулагчид Батлан хамгаалах хууль тогтоомжоор хууль, эрх зүйн сорил өгч, тамирчид жагсаалч тасаг, гранат мэргэн шидэлт, цэргийн 16 тоот 1,2 дугаар дасгал, эмнэлгийн анхны тусламжийн норматив, тасгийн захирагч нарын дунд АКМ буу задлах, угсрах, буухиа гүйлт, цогцолбор дасгал гэсэн төрлүүдээр өрсөлдлөө.

Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тус тоглолтод Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн баг тэргүүн байрын эзэн болж цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болов. Харин дэд байрыг 4 дүгээр сургууль, удаах байрыг 45 дугаар сургуулийн багууд эзэлж мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

0 Сэтгэгдэл