ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Төл бойжилт 98,7 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 8.4 хувь буюу 1800.9 мянган эх мал төллөж, 1774.4 мянган төл буюу 4197 ботго, 4471 унага, 35.3 мянган тугал, 842.6 мянган хурга, 887.8 мянган ишиг хүлээн аваад байна. Төллөсөн эх малын тоог оны эхний хээлтэгчийн тоотой харьцуулахад Ховд аймаг 41.4 хувь, Сэлэнгэ аймаг 39.9 хувь, Баян-Өлгий аймаг 26.5 хувиар тэргүүлж байна.
Одоогийн байдлаар нийт нутгийн 30-аад хувь цастай ч ерөнхийдөө дулаавтар байгаа нь мал төллөлтөд таатай байна. Хэдий тийм ч говь талын нутгаар салхитай байгаа бөгөөд энэ сарын 25-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Сэлэнгийн сав газраар, 26-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
Цаг агаар дулаарч таатай байгаа ч гол, мөрний цөмрөлт, гэнэтийн салхи, шуурганаас сэрэмжтэй байхыг малчид, иргэддээ анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 8.4 хувь буюу 1800.9 мянган эх мал төллөж, 1774.4 мянган төл буюу 4197 ботго, 4471 унага, 35.3 мянган тугал, 842.6 мянган хурга, 887.8 мянган ишиг хүлээн аваад байна. Төллөсөн эх малын тоог оны эхний хээлтэгчийн тоотой харьцуулахад Ховд аймаг 41.4 хувь, Сэлэнгэ аймаг 39.9 хувь, Баян-Өлгий аймаг 26.5 хувиар тэргүүлж байна. Одоогийн байдлаар нийт нутгийн 30-аад хувь цастай ч ерөнхийдөө дулаавтар байгаа нь мал төллөлтөд таатай байна. Хэдий тийм ч говь талын нутгаар салхитай байгаа бөгөөд энэ сарын 25-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Сэлэнгийн сав газраар, 26-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

0 Сэтгэгдэл