ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 онд хийсэн шалгалтын мөрөөр нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухайгаа Эрүүл мэнд, спортын яам албан тоотоор хариу мэдэгдлээ.
“Арцны жимс”, “Эрдэнэбүрэн”, “Дентафарм”, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани”-ийн эмийн үйлдвэр, “Цаа-Од”, “Батчадунча” компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, хангах нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2015 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
“Арцны жимс” компанийн эмийн үйлдвэр тусгай зөвшөөрөл авснаас хойш 10 сар үйл ажиллагаа явуулаагүй, хаяг, байршилдаа байгаагүй бол “Эрдэнэбүрэн”, “Дентафарм” эмийн үйлдвэрийн хаяг, байршил нь тодорхойгүй, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани” үйлдвэрийнхээ байршлыг өөрчилж байжээ.
Дээрх үйлдвэр, компани гурван сарын дотор зөрчлөө арилгаж асуудлаа шийдвэрлүүлэхээр салбарын яамандаа хандахгүй бол зөвшөөрлийг нь бүрмөсөн цуцлах юм байна.
Улсын хэмжээнд галены бэлдмэл, үрэл, шахмал, тосон түрхлэг, тарилгын эмийн хэлбэрийн 20, биобэлдмэлийн 2, уламжлалт эм, эмийн ургамлын 5, эмнэлгийн хэрэгслийн 1, ариутгалын бодисын 2 гээд эм, эмнэлгийн хэрэгслийн нийт 30 үйлдвэр байдаг. Үүнээс хувийн хэвшлийн 29, төрийн өмчийн эмийн 1 үйлдвэр тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдагийн 83 хувь нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтад хамрагджээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүд нь давхардсан тоогоор 435 нэрийн шахмал, гален, үрэл, тарилга эм, 698 нэрийн уламжлалт эм, 9 нэрийн биобэлдмэл, 27 нэрийн биологийн идэвхт бэлдмэл, 3 нэрийн эмнэлгийн хэрэгсэл, 37 нэрийн ариутгалын бодис үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 онд хийсэн шалгалтын мөрөөр нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухайгаа Эрүүл мэнд, спортын яам албан тоотоор хариу мэдэгдлээ.“Арцны жимс”, “Эрдэнэбүрэн”, “Дентафарм”, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани”-ийн эмийн үйлдвэр, “Цаа-Од”, “Батчадунча” компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, хангах нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2015 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

0 Сэтгэгдэл