Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ахуйн ашигтай 20 зөвлөгөө
Гарын доорхи материалуудыг  өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болох ашигтай зөвлөгөөнүүд энэ байна.

1.    Хэрэв та ватум цаас ашигладаг ажил мэргэжилтэй, эсвэл оюутан бол үлдэгдлийг нь юм уу авч явах цаасаа ОО-ын цаасны картонон гол ашиглан авч явж болно.

2.    Нисэх онгоцоор зорчих үедээ өөрийн ачаа тээшийг ялгаж танихын тулд өнгийн тууз уячихвал хаанаас ч хараад таньж болно.

3.    Хогийн хувингаас таагүй үнэр гараад байвал гялгар уут дэвсээд түүн дотроо сонин дэвсчих. Цаас чийгийг хуримтлуулж үнэр гархаас сэргийлнэ.

4.    Амралт, аяллаас ирэхэд чемоданд тань  угаагаагүй олон хувцас байгаа бол эвгүй үнэр оруулчихгүйн тулд ачаан дотроо саван хийчих.

5.    Ваар шилтэй лаа асаадаг бол шатсан лаа гүнзгий болохоор асаахад бэрхшээлтэй болох үед нь хөндий гоймонд шүдэнзээ бэхлээд асааж болно

6.    Компьютерийнхээ гарыг цэвэрлэхэд тэмдэгтүүдийн хоорондуур цавуутай цаас хийвэл хялбар болно.

7.    Ханын шүүгээ тань зай багатай өлгүүр нь чихэлдээд байвал нэг өлгүүрээсээ нөгөөг нь өлгөж болох нь.

8.    Та олон түлхүүртэй, хаалган дээрээ очоод тэднийгээ ялгах гэж саатдаг бол түлхүүрүүдээ өнгө өнгөөр будаж, эсвэл өнгө өнгийн наадаг цаас наачихвал хялбар. Хумсны лак ч ашиглаж болох

9.    Бугуйвч, бусад гоёлоо ганцаараа зүүх гэж тэвддэг бол бичгийн хавчаар ашигла.

10.    Өндгийг хэлбэр гаргаж сайхан зууш бэлтгэхдээ чинжүү, лууван тайраад хэв хийж болох нь

11.    Элдэв олон залгуур нэг саванд хийгээд дараа нь  хэрэгтэйгээ олох гэж саатдаг бол 00-ын цаасны гол ашиглаад тус тусад нь хийж болох нь.

12.    Бялуу, амтат боовыг тэгш тэнцүү хуваахдаа сатуркан утсаар зүсч болно

13.    Өмдний өлгүүрч бас ном товхимолыг хаалгүйгээр уншиж ашиглахад хэрэг болдог байна.

14.    Хоёрдугаар хоолыг жигд сайн халаая гэвэл хийн зууханд хийхдээ голд нь нүх гаргачих.

15.    Уух зүйлээ хүйтэн , тэгээд амттай байлгах гэвэл усан үзэм  хөлдөөгөөд хадгалчих. Ундаа чинь хүйтэн, бас амттай болно.

16.    Гар утас цэнэглэгчгүй байх таарвал телевиз ч бас цэнэглэгч болно.

17.    Халуун зунаар цэл хүйтэн ундаа ууя гэвэл өнгө өнгийн бөмбөлөг бэлтгээд хөлдөөчих. Яарсан үед ундаа чинь хүйтэн,  уухад таашаалтай биш үү.

18.    Мөхөөлдөсний халбагаар шийгуа, амтат гуа, хулууг ингэж идэж болох нь

19.    Усны хоолой чинь савнаасаа мултраад байвал үзүүр орчимд нь зөөлөн зангидчихвал мултраад байхгүй шүү

20.    Гялгар уутанд хийсэн зүйлээ хөлдөөх гэтэл уяа хэрэгтэй болоод байвал уутныхаа дээд талаас тайраад л ашиглаж болно шүү дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан