ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь хувийн дугаар олгоно
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хувийн дугаар олгох тухай” А/126 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох, мэдээллийн системүүдийг нэгтгэх, уялдаа холбоог хангахад ашиглах зорилгоор нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь хувийн дугаар олгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн Мэдээллийн Технологийн газарт үүрэг болголоо.
Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд баталсан хувийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэх, цаашид хийгдэх системүүд болон програм хангамжийн хөгжүүлэлтэд ашиглахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт удирдлагуудад үүрэг болгов. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хувийн дугаарыг хэрэглэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах, хувийн дугаарын баяжуулалт, өөрчлөлтийг хариуцан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болголоо.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад олгосон хувийн дугаарыг байгууллагуудад хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

0 Сэтгэгдэл