Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг батлууллаа
Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талааp төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж хооpонд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан. Энэхүү гэрээний загварыг боловсруулахад мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудын саналыг тусгасан болно.
Шинээр батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар нь төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой болгож, хөрөнгө оруулагчдад ил тод, ойлгомжтой болж, хайгуул ашиглалтын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах боломжийг олгож, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Тухайлбал, хайгуулын хугацааг үе шатанд хуваах, хайгуул ашиглалтын талбайг буцаах, байгаль орчин хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, орон нутагтай харилцах, үйл ажиллагаагаа тайлагнах зэрэг харилцаа илүү ойлгомжтой тодорхой болно.
Одоогийн байдлаар 8 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах бэлтгэл хангагдаад байна.
Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талааp төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж хооpонд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан. Энэхүү гэрээний загварыг боловсруулахад мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудын саналыг тусгасан болно.Шинээр батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар нь төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой болгож, хөрөнгө оруулагчдад ил тод, ойлгомжтой болж, хайгуул ашиглалтын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах боломжийг олгож, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Тухайлбал, хайгуулын хугацааг үе шатанд хуваах, хайгуул ашиглалтын талбайг буцаах, байгаль орчин хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, орон нутагтай харилцах, үйл ажиллагаагаа тайлагнах зэрэг харилцаа илүү ойлгомжтой тодорхой болно.
Одоогийн байдлаар 8 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах бэлтгэл хангагдаад байна.
0 Сэтгэгдэл
























