Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Тэнгэр уулын ховор амьтан
Хятадын баруун хойд Шинжаан нутгийн Тэнгэр ууланд амьдардаг, хулсны баавгайгаас ч ховор нэг зүйлийн амьтан байгаль хамгаалагчдын анхаарлыг татаж эхэллээ. Энэ бол тоо толгой нь мянга хүрэхгүй ховордчихоод байгаа Или Пика гэдэг туулай юм. 1983 онд анх олж илрүүлсэн пика хэмээх энэ туулайг тухайн газрынх нь нэрээр Или гэж нэрлэсэн аж.  Хүн амьтны нүдэнд маш ховор өртдөг энэ туулайн гэрэл зургийг 1990-ээд оноос хойш өнгөрсөн долдугаар сард анх удаа авчээ. Анх ийм амьтан байдгийг илрүүлснээс хойш пика туулайн тоо толгой бараг 70 хувиар хорогдоод байгаа аж.
2008 онд пика туулайг устах аюултай нэн ховордож буй амьтны тоонд оруулан бүртгэсэн боловч түүнийг хамгаалах, судлах тухайд албан ёсоор ажиллаж буй ямар ч байгууллага, судалгааны баг энэ хооронд гарч ирээгүй гэнэ.

Ердөө 20 см урттай энэ бяцхан туулай өндөрлөг газрын хад асган дээр амьдардаг бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлаас болж уулсын цас хайлах тусам дээшээ мацах болсон нь тоо толгой нь огцом буурахад нөлөөлжээ. Анх Или Пикаг олж илрүүлэхэд 3200-3400 метрийн өндөрт амьдардаг байсан бол одоо бүр 4100 метр рүү гарсан байна. Ганц, ганцаараа амьдардаг онцлогтой болохоор араатан амьтны олз боллоо гээд бусаддаа сэрэмжлүүлэх аргагүй байдаг гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан