ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Литва улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригтой Литва улсын “Эс Би Эй” концернийн төлөөлөгчид болох Ерөнхий захирал ноён Арунас Мартинкевичиус, Бизнес хөгжлийн газрын захирал Константин Козонис, Вильниус хот дахь Францын “Пежо” автомашины төлөөлөгч ноён Йонас Бобровичиус нар уулзлаа.
Ажлын хэсгийнхний хувьд анх удаа Монголд айлчилж байгаа бөгөөд Монголын Засгийн газар, салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын бодлого, хөтөлбөр, төслүүдтэй танилцах, хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийг судлах, санал, туршлага солилцохоор ирсэн аж. Учир нь, тус улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт багагүй туршлагатай бөгөөд манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүн, малын тэжээлийн үйлдвэрлэл, газар тариалангийн салбарыг сонирхож буйгаа уулзалтын үеэр дурдаж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг төрөөс хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа салбарын төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулаад Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжтойг онцлов.
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригтой Литва улсын “Эс Би Эй” концернийн төлөөлөгчид болох Ерөнхий захирал ноён Арунас Мартинкевичиус, Бизнес хөгжлийн газрын захирал Константин Козонис, Вильниус хот дахь Францын “Пежо” автомашины төлөөлөгч ноён Йонас Бобровичиус нар уулзлаа. Ажлын хэсгийнхний хувьд анх удаа Монголд айлчилж байгаа бөгөөд Монголын Засгийн газар, салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын бодлого, хөтөлбөр, төслүүдтэй танилцах, хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийг судлах, санал, туршлага солилцохоор ирсэн аж. Учир нь, тус улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт багагүй туршлагатай бөгөөд манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүн, малын тэжээлийн үйлдвэрлэл, газар тариалангийн салбарыг сонирхож буйгаа уулзалтын үеэр дурдаж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг төрөөс хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа салбарын төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулаад Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжтойг онцлов.
0 Сэтгэгдэл
























