"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Оюутнууд эргүүлд гарч байна
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аян”-ыг зохион байгуулж байна.

Аяныг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэ аяны хүрээнд тус дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах их дээд сургуулийн оюутнуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж байна. Тухайлбал, МУИС, МУБИС, ШУТИС болон АШУҮИС-ийн 80 оюутан тус хэлтсийн алба хаагчдын хамтаар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт халаасны хулгайн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 11:00-14:00 цаг, 16:00-19:00 цагийн хооронд 2 ээлжээр явган эргүүлд ажиллаж байгаа ажээ.
Мөн дүүргийн 1-8 дугаар хорооны улсын болон хувийн ерөнхий боловсролын сургууль дээр өдөр бүр багш, сурагчдын дунд “Хууль сурталчлах өдөр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд “Сургуулийн аюулгүй орчинг бүрдүүлэх бүлгэм”, дунд ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн цагдаа” зохион бичлэг, бага ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн цагдаа” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулжээ.

0 Сэтгэгдэл