ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Махны экспортод тавих стандартыг нутагшуулахад туслахыг хүсэв
ХХАА-н сайд Р.Бурмаа Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн гишүүн хатагтай Т.Д.Валоваяг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хатагтай Т.Д.Валовая “Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг Евразийн орнуудын зах зээлд экспортлоход тулгардаг мал эмнэлэг, хорио цээрийн асуудлаар холбогдох байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтнуудыг хамарсан дугуй ширээний уулзалтыг ХХААЯ-тай хамтран зохион байгуулах боломж бий. Ингэснээр Монголын компаниуд олон улсын стандартад нийцсэн мах экспортлох боломж бүрдэнэ” хэмээн онцлон тэмдэглэв.
Сайд Р.Бурмаа хатагтай Т.Д.Валоваягийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, тарифын (тарифыг бууруулах, тэглэх зэрэг асуудлууд орно) болон тарифын бус (тээврийн, эрүүл ахуйн, мал-эрүүл ахуйн, ургамлын хорио цээр зэрэг орно) хориг саадыг арилгах, Евразийн эдийн засгийн комиссын гишүүн орнуудаас техникийн баг илгээж Монголын мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан баталгаа тогтмол хийхийг хүсэв. Мөн махны экспортод тавих Евразийн эдийн засгийн комиссын стандарт шаардлагыг нутагшуулахад техник туслалцаа авах, Евразийн нутаг дэвсгэрээр Монголын бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг саадгүй дамжин өнгөрүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ.

0 Сэтгэгдэл