ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Экс Ерөнхий сайд авлига авсан нь тогтоогдов
Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Олмерт авлига авсан болохыг шүүхээс тогтоожээ. Түүнийг Йерусалим хотын даргаар ажиллаж байхдаа болон сүүлд Засгийн газрын гишүүн байх үедээ ч АНУ-ын бизнесмэн Моррис Таланскигаас хэд хэдэн удаа авлига авсныг баримтаар тогтоожээ. Тэрээр хотын дарга байхдаа Таланскигаас 600 мянган ам.доллар авсан нь үнэн болохыг Э.Олмертын оффис менежерээр ажиллаж байсан туслах Шула Закен гэгч эмэгтэй дуу бичлэгийн хальсанд үлдсэн яриа, өдрийн тэмдэглэл зэрэг хөдөлшгүй баримтаар нотолсон байна. Тэрээр мөн сайдаар ажиллаж байхдаа дээрх бизнесмэнээс 153 мянган ам.доллар авснаа туслахаараа дамжуулан татварт мэдүүлэлгүй нууцаар сейфэнд хадгалуулж байжээ. Эдгээр баримтыг үндэслэн шүүхээс экс Ерөнхий сайдыг буруутай гэж үзсэн ч өмгөөлөгчид нь давж заалдана гэж мэдэгджээ.
Эхуд Олмерт 2009 онд Палестинтай түүхэн гэрээ байгуулахын даваан дээр авлигын хэргээр суудлаасаа огцорсон билээ. Түүнийг өнгөрсөн оны гуравдугаар сард өөр нэг авлигын хэргээр буруутгаж, зургаан жилийн ял оноосон ч давж заалдсан учир одоо хүртэл эрх чөлөөтэй явж байгаа юм.
Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Олмерт авлига авсан болохыг шүүхээс тогтоожээ. Түүнийг Йерусалим хотын даргаар ажиллаж байхдаа болон сүүлд Засгийн газрын гишүүн байх үедээ ч АНУ-ын бизнесмэн Моррис Таланскигаас хэд хэдэн удаа авлига авсныг баримтаар тогтоожээ. Тэрээр хотын дарга байхдаа Таланскигаас 600 мянган ам.доллар авсан нь үнэн болохыг Э.Олмертын оффис менежерээр ажиллаж байсан туслах Шула Закен гэгч эмэгтэй дуу бичлэгийн хальсанд үлдсэн яриа, өдрийн тэмдэглэл зэрэг хөдөлшгүй баримтаар нотолсон байна. Тэрээр мөн сайдаар ажиллаж байхдаа дээрх бизнесмэнээс 153 мянган ам.доллар авснаа туслахаараа дамжуулан татварт мэдүүлэлгүй нууцаар сейфэнд хадгалуулж байжээ. Эдгээр баримтыг үндэслэн шүүхээс экс Ерөнхий сайдыг буруутай гэж үзсэн ч өмгөөлөгчид нь давж заалдана гэж мэдэгджээ. Эхуд Олмерт 2009 онд Палестинтай түүхэн гэрээ байгуулахын даваан дээр авлигын хэргээр суудлаасаа огцорсон билээ. Түүнийг өнгөрсөн оны гуравдугаар сард өөр нэг авлигын хэргээр буруутгаж, зургаан жилийн ял оноосон ч давж заалдсан учир одоо хүртэл эрх чөлөөтэй явж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























