"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
УБТЗ-ийн даргыг гүтгэсэн үү
Н.БАТ
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар Л.Пүрэвбаатар томилогдоод гурван сар гаруй болж буй. Төмөр замын салбарт багагүй жил ажилласан нэгэн учраас нийгэм түүнийг талархан хүлээж авсан. Гэсэн ч энэ долоо хоногийн эхний өдрөөс эхлэн түүний талаарх таагүй мэдээлэл цацагдаж эхлэв. Байгууллагын мөнгөөр гутал авч өмссөн, түүгээр зогсохгүй 200 саяын Лексус-570 маркийн машин унаж, 1,5 тэрбумаар хувийн орон сууц худалдан авсан гэх зэрэг мэдээлэл бүхий Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддоржийн гарын үсэг бүхий албан бичиг хүртэл зарим нэгэн мэдээллийн хэрэгсэл болоод сошиал ертөнцөөр тархаад буй. Харин Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар “одоогоор яг миний гар дээр ийм албан бичиг ирээгүй ээ. Зохион байгуулалттай гүтгэлгийн зүйл” гэсэн хариу өгч байгаа юм.
Тэрээр өөрийнхөө хөрөнгөөр авсан орон сууцанд амьдардаг. Харин ажлын шаардлагаар УБТЗ-д бүртгэлтэй Лексус 570 машин унадаг гэжээ. Машины хувьд 200 сая төгрөгөөр биш 93 сая төгрөгөөр авсан гэдгийг санхүүгээсээ тодруулсан гэв. УБТЗ бол хоёр улсын хамтарсан байгууллага учраас санхүүгийн асуудлыг 50:50 хувиар шийддэг. 2015 оны гуравдугаар сарын 27-нд Төрийн өмчийн хорооны дарга гарын үсэг зурсан дээрх албан бичгийн талаар одоогоор тайлбар өгөх нэгэн олдохгүй байна. Учир нь өнгөрсөн даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Ямар ч байсан энэ асуудалд албаныхан албан ёсны тайлбар өгөх бизээ.
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар Л.Пүрэвбаатар томилогдоод гурван сар гаруй болж буй. Төмөр замын салбарт багагүй жил ажилласан нэгэн учраас нийгэм түүнийг талархан хүлээж авсан. Гэсэн ч энэ долоо хоногийн эхний өдрөөс эхлэн түүний талаарх таагүй мэдээлэл цацагдаж эхлэв. Байгууллагын мөнгөөр гутал авч өмссөн, түүгээр зогсохгүй 200 саяын Лексус-570 маркийн машин унаж, 1,5 тэрбумаар хувийн орон сууц худалдан авсан гэх зэрэг мэдээлэл бүхий Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддоржийн гарын үсэг бүхий албан бичиг хүртэл зарим нэгэн мэдээллийн хэрэгсэл болоод сошиал ертөнцөөр тархаад буй. Харин Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар “одоогоор яг миний гар дээр ийм албан бичиг ирээгүй ээ. Зохион байгуулалттай гүтгэлгийн зүйл” гэсэн хариу өгч байгаа юм. Тэрээр өөрийнхөө хөрөнгөөр авсан орон сууцанд амьдардаг. Харин ажлын шаардлагаар УБТЗ-д бүртгэлтэй Лексус 570 машин унадаг гэжээ. Машины хувьд 200 сая төгрөгөөр биш 93 сая төгрөгөөр авсан гэдгийг санхүүгээсээ тодруулсан гэв. УБТЗ бол хоёр улсын хамтарсан байгууллага учраас санхүүгийн асуудлыг 50:50 хувиар шийддэг. 2015 оны гуравдугаар сарын 27-нд Төрийн өмчийн хорооны дарга гарын үсэг зурсан дээрх албан бичгийн талаар одоогоор тайлбар өгөх нэгэн олдохгүй байна. Учир нь өнгөрсөн даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Ямар ч байсан энэ асуудалд албаныхан албан ёсны тайлбар өгөх бизээ.
0 Сэтгэгдэл























