Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Н.Энхбаярын талаар Европын холбооны Гадаад хэргийн сайд мэдэгдэл гаргав

Европын холбооны Гадаад хэргийн сайд Катерин Эштон Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргийн талаар товч мэдэгдэл гаргасан байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү мэдэгдлийг манай эрх бүхий албан тушаалтнуудад хаягласан захидал мэтээр бичиж буй нь ташаа юм. Европын холбооны Гадаад хэрэг, Аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч, Европын комиссын дэд Ерөнхийлөгч Катрин Эштоны хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан мэдэгдэлд ингэж дурджээ.


Монгол Улс ардчиллыг шинээр тогтоон тохинуулсан, Европын холбоотой олон үнэлэмжээрээ ижил орон билээ. Бид Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын хэргийн үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Энэхүү хэргийг хүний эрх, хууль ёс,  ардчилсан зарчмын дагуу ил тод шүүн явуулна гэдэгт бид итгэж байна. Монгол орон дахь ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэхэд Европын холбоо бүрнээ тусалж дэмжихэд бэлэн байгаагаа дахин нотолж байна.  


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан