Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Айлаас илэрсэн мөнгөн усны агууламж нь стандарт хэмжээнд байжээ
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэгдүгээр багийн долоодугаар орон сууцны 48 тоотод мөнгөн ус илэрлээ гэсэн мэдээлэл гарсан. Сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг үзлэг хийн тухайн айлын угаагуурын ирмэгт шар будааны хэмжээтэй мөнгөн ус байсныг илрүүлсэн байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан сумын ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, мөн айлын халуун, хүйтэн ус, бохирын шугам, өргөх станцын бохир уснаас 19 дээж авчээ. Дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлэхэд ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, тухайн айлын халуун, хүйтэн усанд мөнгөн усны агууламж нь ундны усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих MNS 0900:2005 стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдлоо.

Мөн тухайн айлын угаалгын өрөөний тосгуур, байрны зоорийн давхар, бохир усны шугам, насосны станцаас авсан бохир усанд хийсэн шинжилгээгээр мөнгөн усны агууламж нь ч стандарт хэмжээнд гарчээ. Тухайн айлд байсан таван хүнд мөнгөн усны хордлогын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан