ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Бүлэг хулгайчид ял оноов
УЕПГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас аймаг дамжин хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдийг эцэслэн шүүсэн гэсэн мэдээлэл өглөө.
В.Гантөгс, В.Жавхлантөгс, В.Баяржавхлан, Э.Баярцогт, Э.Билэгмаа нар нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан сумдаас 2011 оны оны 4 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сарын хооронд 10 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдын орон байранд нэвтэрч, олон тооны мал, эд зүйлсийг хулгайлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3, 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын 8 дугаар шүүхэл хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, В.Баяржавхланд 7 жилийн хорих ял, В.Гантөгсөд 6 жил 6 сарын хорих ял, В.Жавхлантөгсөд 4 жилийн хорих ял, Э.Баярцогтод 3 жилийн хорих ял, Э.Билэгмаад 4 сарын баривчлах ял тус тус оногдуулж, В.Гантөгс, В.Баяржавхлан, В.Жавхлантөгс нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Э.Баярцогтод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гуравдугаар сарын 26-нд Эрүүгийн давж заалдах шатны 2 дугаар шүүхээр уг хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталж эцэслэн шийдвэрлэсэн байна.
УЕПГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас аймаг дамжин хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдийг эцэслэн шүүсэн гэсэн мэдээлэл өглөө.В.Гантөгс, В.Жавхлантөгс, В.Баяржавхлан, Э.Баярцогт, Э.Билэгмаа нар нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан сумдаас 2011 оны оны 4 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сарын хооронд 10 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдын орон байранд нэвтэрч, олон тооны мал, эд зүйлсийг хулгайлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3, 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

0 Сэтгэгдэл