Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Валютын ханш эмийн зардлыг “идсээр”
Т.ЖАНЦАН
Аливаа улс орны хөгжил цэцэглэлт эрүүл, өндөр боловсролтой иргэнээс хамаардаг. Үүний тод жишээ нь Сингапур. Тус улс газрын баялаггүй ч өнөөдөр дэлхийн худалдаа, эдийн засаг, технологийн гол төв болон хөгжиж чадсан. Учир нь хүн бол гол баялаг хэмээн үзэж эрүүл мэнд, боловсролд ихээхэн анхаарал хандуулсанд оршино.
Монголчууд ч эртнэс эд баялгаас илүү эрхэм зүйл бол эрүүл мэнд хэмээн үр хойчдоо сургаж ирсэн билээ. Монголын уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж
Жаргалан, жаргалан, жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан...
...Жаргалыг хүсвэл
Эрүүлийг хүс,
Эрүүлийг хүсвэл
Эмнэлгийг хүс хэмээн шүлэглэсэн байдаг. Гэтэл манай улс эрүүл мэндийн салбартаа гол анхаарлаа тавьж хөрөнгө оруулалт татах, хийх нь бүү хэл төсвийг нь батлахдаа жилээс жилд гар тэнийж байсангүй. Энэ жил ч хямралыг далимдуулж бүсээ чангалах нэрээр эрүүл мэндийн салбарын төсвийг 8.7 тэрбум төгрөгөөр таналаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд Эрүүл мэндийн сайдын багц дахь эмийн төсөв 68.7 тэрбум төгрөг байв. Гэтэл энэ онд эмийн төсөв 60 тэрбум төгрөг болсон билээ. Үүнээс гадна Монгол Улс хүнд өвчтөнүүдэд нэн шаардлагатай эм тариагаа авч дийлэхгүй д хүрснийг эмч нар өгүүлж байгаа юм. Тухайлбал, энэ оны эхний хоёр сарын байдлаар 3.1 тэрбум төгрөгийн эм тарианы өрөнд ороод байгаа гэнэ. Энэ нь улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн тул хамгийн эхэнд хэмнэж танах зардалд эрүүл мэндийн салбар өртсөний үр дагавар. Нэн шаардлагатай эм авсангэх тодотголоор өр нэмэгдсэн хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, өнгөрсөн онд энэ жилийнхээс илүү төсөв баталсан ч 1.5 тэрбум төгрөгийн өртэй гарчээ. Тэгэхээр энэ онд юу болох нь тодорхой. Нөгөө талаар эмийн зах зээлийн үнэ байнга нэмэгдэж буй. Эрүүл мэндийн салбарыг нөмөрч буй хар үүл бол ам.долларын ханшийн өсөлт.
Улсын төсөв баталж байсан үеийнхээс өнөөдөр ам.доллар 200 төгрөгөөр нэмэгдсэн тооцоо бий. Иймд жилд хэрэглэдэг нийт эмийнхээ 90 хувийг гадаадаас авдаг манай улс хүнд цохилтод орох нь дамжиггүй. Эм ханган нийлүүлэгчидтэй нэг ам.доллар 1700 төгрөг байхад хийсэн гэрээ хоёдугаар сард дууссан. Нэг ам.доллар 1990 төгрөг болсон өнөө үед эмийн үнэ дахин өсөх нь. Өөрөөр хэлбэл валютын ханшийн зөрүүнээс үүссэн эмийн өр энэ оны эцэст нэмэгдэх нь тодорхой юм.
Эндээс үзэхэд Монгол Улс хөгжлийн замаа буруу тодорхойлж буйг улам батлаж байна. Эрүүл, өндөр боловсролтой монгол хүн л хөгжилд хүрнэ. Түүнээс биш өвчин шаналсан, газар нутгаа онгичуулж хордсон хүн амар тайван, сайхан амьдарч хөгжилд хүрэхгүй. Улсын баялаг бол алт эрдэнэс, ашигт малтмал бус эрүүл хүн билээ.

0 Сэтгэгдэл