ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Зөвлөгөө, мэдээллийн төв ажиллуулж эхэллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвөө өргөтгөн Зөвлөгөө, мэдээллийн төв болгон ажиллуулж эхэллээ. Энэ төв Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа ажил, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн, албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх юм. Мөн мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-1286 дугаарын нээлттэй утас ажиллуулан, цахим мэдээллийн “Touch screen” комьютерыг ажилд орууллаа. Ингэснээр мэргэжлийн хяналтын байгууллагын ажил иргэд, аж ахуйн нэгжид улам ойртож ил тод болсны зэрэгцээ шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломжийг бүрдүүлж байна.

Зөвлөгөө, мэдээллийн төв ажлын өдрүүдэд 08.30-17.30 цаг хүртэл ажиллах бөгөөд өргөдөл, гомдол, албан бичиг хариуцсан мэргэжилтнээс гадна Дэд бүтэц, Цөмийн болон цацраг, Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчин, геологи, уул уурхай, Эрүүл мэнд, боловсрол, соёл, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Хил, хорио цээр гэсэн хяналтын зургаан газрын байцаагч нар сар бүр хуваарийн дагуу ажиллаж зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Цаашид аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд нэг загварын хаяг бүхий Зөвлөгөө, мэдээллийн төв байгуулж ажиллуулах юм.

0 Сэтгэгдэл