ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Цаснаар нэг хүн осгож нас барсан бол хоёр хүн сураггүй болжээ

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Гуулин багийн нутагт энэ сарын 4-ний өдөр 26 настай, сэтгэцийн өөрчлөлттэй эрэгтэй гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар ажилласан байна. Харамсалтай нь иргэнийг осгож нас барсан байдалтайгаар цасан дороос олжээ.
Харин Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Багануур дүүргийн харьяат 55 настай эрэгтэй энэ сарын 4-ний өдөр автомашинтайгаа явж байгаад сураггүй болжээ. Түүний автомашиныг тус сумаас олсон ч, жолооч машин дотроо байхгүй байсан учраас эрэн хайж байгаа юм байна. Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 50 настай малчин эмэгтэй өнгөрсөн амралтын өдөр 12.00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон байна. Түүнийг аймгийн Онцгой байдлын хэлтэс, орон нутгийн хүмүүс мөн аас эрэн хайж байна.

0 Сэтгэгдэл