ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Зарим нутгаар цас үргэлжлэн орно
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нутгийн зүүн хэсгээр хур тандас үргэлжлэн орно гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Тиймээс зуны буюу хээ муутай дугуйтай автомашинаар хөдөлгөөнд оролцохгүй байх, хурдаа тохируулж явахыг Замын цагдаагийн газар анхааруулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Өвөрхангай аймгийн Шартын даваа, Хэнтий аймаг, Багануур дүүргийн чиглэлийн зам, Архангайн салдаг уулзвараас баруун аймгууд руу зорчих чиглэлийн хөдөлгөөнийг хаасан ч өчигдөр өглөөний 07.30 цагт хөдөлгөөнийг нээсэн.
Гэхдээ Баруунтурууны даваа, 61-н гарам, Хайртханы даваа, цаашлаад 45 км дэх цэг хүртэл замын гадаргуу мөстсөн, хальтиргаа гулгаа ихтэй байна. Мөн Баруунтурууны даваа мөстсөний улмаас зарим нэг автомашинууд даваагаа давж чадахгүй зам хаах тохиолдол гарч байгааг Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Тиймээс иргэд тээвэрчдийг согтуугаар болон зуны дугуйтай орон нутагт зорчихгүй байж, хөдөө орон нутаг руу зорчих шаардлагатай бол автомашины бүрэн бүтэн байдлаа шалгаж, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.
Мөн зарим голуудын усны түвшин нэмэгдэн нэмэгдэн эргээсээ хальж замын зорчих хэсэгт шавар шалбааг их тогтсон байгаа тул жолооч нар баталгаатай зам, гүүр, гарам, гарцаар зорчих, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслахыг сануулж байна. Түүнчлэн нойтон цас их хэмжээгээр орсон тохиолдолд цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул холбогдох гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн байгууллагуудын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлаа хангахыг Аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Б.Мандахгэрэл үүрэг болгосон байна.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нутгийн зүүн хэсгээр хур тандас үргэлжлэн орно гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Тиймээс зуны буюу хээ муутай дугуйтай автомашинаар хөдөлгөөнд оролцохгүй байх, хурдаа тохируулж явахыг Замын цагдаагийн газар анхааруулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Өвөрхангай аймгийн Шартын даваа, Хэнтий аймаг, Багануур дүүргийн чиглэлийн зам, Архангайн салдаг уулзвараас баруун аймгууд руу зорчих чиглэлийн хөдөлгөөнийг хаасан ч өчигдөр өглөөний 07.30 цагт хөдөлгөөнийг нээсэн. Гэхдээ Баруунтурууны даваа, 61-н гарам, Хайртханы даваа, цаашлаад 45 км дэх цэг хүртэл замын гадаргуу мөстсөн, хальтиргаа гулгаа ихтэй байна. Мөн Баруунтурууны даваа мөстсөний улмаас зарим нэг автомашинууд даваагаа давж чадахгүй зам хаах тохиолдол гарч байгааг Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Тиймээс иргэд тээвэрчдийг согтуугаар болон зуны дугуйтай орон нутагт зорчихгүй байж, хөдөө орон нутаг руу зорчих шаардлагатай бол автомашины бүрэн бүтэн байдлаа шалгаж, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл