Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүнэ
Сүхбаатар дүүргийн шүүх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр 10:00 цагаас хэлэлцэнэ. Тус дүүргийн шүүх тэдэнд холбогдох хэргийг арав хоногийн өмнө хэлэлцэхээр товлосон боловч шүүгдэгч Н.Энхбаярын биеийн байдал муу байсан учир шүүх хурлыг өнөөдрийг болтол хойшлуулсан юм. Түүнчлэн шүүгдэгч Н.Энхбаяр өөрөө шүүх хуралд өөрөө оролцож, тайлбараа хэлнэ. Хамгийн гол нь, шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүссэн билээ.
Харин өмнөх шүүх хуралд түүний өмгөөлөгчид Н.Энхбаярын бие тэнхэрч, сайжиртал хэргийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн боловч шүүх бүрэлдэхүүн тэдний эл саналыг хүлээж авахаас татгалзсан. Н.Энхбаяр хэлсэндээ хүрвэл өнөөдрийн шүүх хуралд өөрийн биеэр оролцох учиртай. Түүнийг бусадтай бүлэглэн долоон тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэж хэд хэдэн хэрэгт буруутгаж байгаа.
Нийслэлийн прокурорын газар болон Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүх ажиллагаа эхэлсэн учраас Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байхыг хүссэн албан бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн гэнэ. Тиймээс СЕХ-ныхон хуралдаад түүнийг бүртгэх эсэхээ түр хугацаагаар хойшлуулсан шийдвэр гаргасан тухай мэдээлэл ч байна.

0 Сэтгэгдэл
Одгэрэл
Залуудаа хулгай хийж хүн хутгалаад шоронд 7 жил суугаад гарахдаа яг ийм туранхай болцон байсан.Боловсролгүй Намбарын Энхбаяр нэрээ сольсон. Сургуульд сураагүй. Лам сургуульд сураагүй, 15-тайдаа 1-р ангид орж, 3-р анги төгссөн. Боловсролгүй. Юу ч мэдэхгүй. Боловсролгүй. Шоронгийн хадаас. Малын хулгайч.
2016.01.11