Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Бие даагч гишүүд Тавантолгойн төслийг ашиггүй гэв
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Тавантолгойн төслийг урагшуулахыг дэмжиж байна, гэхдээ өнөөгийн зөвшилцөж буй хэлэлцээр нь харилцан ашигтай байх гэсэн зарчмыг алдагдуулсан тул дэмжих боломжгүй хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон. Тиймээс тус ордын 51 хувь нь улсын мэдлийнх байх ёстой. Гэтэл Тавантолгойн гэрээнд Монголын эзэмших хувь хэмжээг 0 хувьтай байхаар тусгасан байна. Тус төслийн гэрээ маш нууц хэлбэрээр явагдсан. Тиймээс одоо хүртэл бид төслийн эхийг олж үзээгүй. Гэхдээ баттай эх сурвалжаас энэ мэдээллийг авсан. Ингэснээр Монголын талын эзэмших хувь, иргэдийн 1072 хувьцааны асуудал бүрхэг байдал руу орж байна” хэмээн ярьсан юм. Мөн үеэр бие даагчид Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулиар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сонгуулийн хуулиар тойргийг жижиглэхгүй байх, намын жагсаалтаар парламентад суудал авдгийг болиулах, намууд амлалт өгөх явдлыг таслан зогсоох, хэрэв ямар нэг амлалт өгвөл сонгуульд оролцуулдаггүй байх гэх зэрэг хуулийн заалтыг оруулж өгөх ёстой. Өмнөх сонгуулиудаар намууд 1-1.5 сая төгрөгийг сонгогчдод олгоно хэмээн зарлаж, популизм хийсэн. Энэ нь одоогийн үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг бүрдүүлэхэд намуудын амлалт ихээхэн нөлөө үзүүлсэн. Үүний зэрэгцээ Намуудын тухай хуулинд намыг гишүүнчлэлгүй болгох асуудлыг тусгах нь зүйтэй гэлээ. Түүнчлэн Х.Даваасүрэн гишүүн энэ удаагийн УИХ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн эсрэг байна, өөрчлөлт хийх парламент нь энэ удаагийн УИХ биш гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан