ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газрын зориулалтыг судална

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын зориулалт нь УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгээр тогтоосон Газар зохион байгуулалт, газар ашиглалтын бүсчлэлтэй нийцэж буй эсэх талаар судалгаа хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулна.
Уг ажлыг энэ оны 6 дугаар сард багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав.

0 Сэтгэгдэл